Франц улсаас 300 мянган тун шүлхийн вакцин оруулж ирэх юм байна

пШүлхийн тархалтыг хязгаарлах зорилгоор вакцинжуулалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа талаар холбогдох газраас мэдээллээ. Энэ хүрээнд ОХУ болон БНХАУ-аас 2.1 сая тун вакцин ирсэн бол энэ сарын сүүлээр Франц улсаас мөн 300 мянган тун шүлхий вакцин оруулж ирэх юм байна. Түүнчлэн Онцгой байдлын газраас авсан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр улсын хэмжээнд нийт хоёр сая 278 мянга 22 толгой малыг вакцинжуулсан байна.

Шүлхийн вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын горимд нийцсэн лабораториудад үйлдвэрлэн түгээж байгаа юм. Одоогийн байдлаар Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Дөрөвдүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун болон Нисэхийн товчоонд байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрвөн цэгийг 24 цагийн турш ажиллуулж байна.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

ЗАВХАН: Энэ жил 92 мянга гаруй гадаад дотоодын жуулчин ирсэн байна

Завхан аймагт энэ онд дотоод, гадаадын нийт 92168 жуулчин ирж аялсан байна.   Эдгээр жуулчид …