Ховд аймаг: А3 сургалт зохион байгуулагдав

imagesХовд аймгийн Худалдан авах ажиллагааны хэлтэс, Мэрси кор олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хууль дүрэм бодит амьдралд, ил тод худалдан авах ажиллагаа” сэдэвт аяны хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу мэргэшсэн ажилтан бэлтгэх А3 сургалтыг 2014 оны 3 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхим, Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн сургалтын танхимуудад зохион байгуулагдав. Сургалтанд сум бүрээс 5 хүн, Жаргалант сумаас 20 хүн, хувийн хэвшлийн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 40 орчим, нийт 130-аад хүн оролцлоо. Сургалтыг Улаанбаатар хотоос “Худалдан авах ажиллагааны сургалт зөвлөгөө өгөх төв” төрийн бус байгууллага, худалдан авах ажиллагааны хэлтэстэй хамтран амжилттай зохион байгуулж өнгөрлөө.

http://www.khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …