Орон нутаг

March, 2014

  • 22 March

    Ховд аймаг: Наурыз баярын хурал өнөөдөр боллоо

    Дастархан дүүрэн идээ будаагаа дэлгэж, домбор хөгжмөө уянгалуулан, хээ хуар болсон өргөө гэртээ хотол олноороо нар наашилснийг билэгдэн Наурыз баяраа тэмдэглэдэг казах түмний баярын хурал өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Баярын хуралд олон хүндэт зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Чинбат, ЗДТГ-ын дарга, Наурыз баяр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга Б.Батмөнх нар баярын …

  • 22 March

    Малчны хотонд ихэр ботго төржээ

    Увс аймгийн Наранбулаг сумын Улаан үзүүр багийн малчин У.Магсаржавын хотонд ихэр ботго мэндэлсэн байна.  Монголчууд ихэр ботго мэндлэх нь тэр жилийн өнгө сайхан гарч байна хэмээн эртнээс билэгшээсээр ирсэн билээ. Малчдын ярьж буйгаар ботго ихэрлэх нь өнтэй сайхан хаваржихын бэлгэдэл юм байна. Мөн газар дэлхий, байгал эх хайр хишгээ харамгүй хайрлан талын Монголд ботго ихэрлүүлсэн нь сүүлийн 30 жилд ховорхон тохиолдол …

  • 20 March

    Ховд аймаг: Байгууллагууд “Ил тод засаглал” нэвтрүүлэгт хуваарийн дагуу оролцож байна

    Ховд телевиз нь “Ил тод засаглал” телевизийн шууд нэвтрүүлгийг хуваарийн дагуу бэлтгэн үзэгч олон нийтэд хүргэж байна. Өмнөх нэвтрүүлгүүдэд орж өөрийн байгууллагын үйл ажиллагаа, зорилт хөтөлбөрөө танилцуулсан байгууллагын мэдээллийг товчлон хүргэж байна. АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.ЧУЛУУНЫ НЭРЭМЖИТ ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР Тус театр байгуулагдсан цагаасаа хойш соёл урлагаар олон нийтэд үйлчилж байна. Мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан бөгөөд ахмад үеийнхээ үлдээсэн соёлын …

  • 20 March

    ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГОВИЙН БАГА ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ГҮНИЙ ХУДАГ БАЙГУУЛНА

    Өмнөговь аймгийн зарим сумдаар сүүлийн хоёр жилд зундаа хур бороо бага, өвөлдөө цас ороогүйн улмаас уулын болон талын туруутан амьтад усгүйдэн харангатаж, энэ өвөл Номгон, Хүрмэн, Ханбогд, Гурвантэс сумын нутагт 26 янгир хорогдсон байна. Аймгийн Байгаль орчны  газраас эдгээр сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад биотехникийн арга хэмжээ авах санал тавьснаар Дун-Юань ХХК  аргаль янгирын амьдардаг …

  • 19 March

    Хилийн боомтууд 4 дүгээр сарын 1-нээс эхлэн шинэ зохион байгуулалтаар ажиллана

    Боомтуудын үйл ажиллагааг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгох, Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг төрийн холбогдох байгууллагуудад танилцуулж, ажлыг нь уялдуулах зорилгоор ЗГХЭГ-аас “Хилийн боомтын шинэчлэл” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсад нийт 46 боомт ажилладгийн 9 нь байнгын ажиллагаатай. Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын 60 гаруй хувьд зорчигчдод үйлчлэх нөхцөл бүрдээгүй, 30 гаруй хувь нь шалган нэвтрүүлэх цогцолборгүй …

  • 19 March

    Орхон аймагт 2030 он гэхэд 11000 айлын орон сууц ашиглалтад орно

    Эрдэнэт хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал Улаарбаатар хотод очиж Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр баригдаж буй орон сууцтай танилцсан байна. 7 дугаар хороололд нийт 18.14 га талбай чөлөөтэй байгаа. Үүний 3.24 га- д эхний ээлжинд 300 айлын орон сууц барина. Энэ газар 2012 онд улсын төсвийн хөрөнгөөр “Набсан” ХХК гадна цэвэр усны хангамжийн 1592 м, дулаан хангамжийн 1300 м шугам, …

  • 19 March

    Баянхонгор болон Архангайчууд засгийн газрыг огцрохыг шаарджээ

    Хэтэрхий дампуу ажиллаж байгаа засгийн газрыг огцрохыг иргэд шаардлаа Ард түмний амьдрал, болоод эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдэгтэй хүн бүхэн эвлэрчихсэн.  Гэтэл улс орныг удирдаж байгаа эрх баригчид болон бодлого тодорхойлогч Засгийн газрын эрхмүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар өдийг хүрлээ. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан баг болох УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Содбилэг, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намын …

  • 19 March

    Зарим сумын хорио цээрийн дэглэмийг цуцлалаа

    Баянхонгор аймгийн Жинст, Булган аймгийн Дашинчилэн, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Төгрөг, Уянга, Өмнөговь аймгийн Баян-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Жаргалтхаан, Мөрөн суманд галзуу өвчин, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд гарсан боом өвчний улмаас эдгээр суманд хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Харин Баянхонгор аймгийн Баацагаан, Өлзийт сум, Өвөрхангай аймгийн Тарагт сум, Өмнөговь аймгийн Номгон сум, Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан малын галзуу өвчин, …

  • 18 March

    Босоо заяатай Монгол хүүхдийн бөхийн барилдаан боллоо

    УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ивээл дор Ховд аймгийн Жаргалант сумын II цэцэрлэг, Ховд аймгийн Үндэсний бөхийн холбоо, Боловсрол соёлын газартай хамтран зохион байгуулсан “Босоо заяатай Монгол-4” өсвөрийн хүүхдийн барилдаан 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Уг барилдааныг Жаргалант сумын хоёрдугаар цэцэрлэгээс 4 дахь жилдээ санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил оролцогчдын хамрах хүрээ, идэвхи …

  • 18 March

    Мэдэллийн технологийн инженерийн шалгалтанд бэлтгэх сургалт Ховд аймагт явагдана

    3-р сарын 14-ний өдөр 10 цагаас Ховд Их сургуулийн лекцийн А танхимд Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын тухай семинар болов. Тус семинарт МТҮП-ын захирал Ц.Түвшинтөр мэдээлэл хийлээ.  Мэдээллийн технологийн үндэсний парк нь 2005 оноос Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг чадавхижуулах, нэгдсэн стандарттай болгох зорилго бүхий Азийн орнуудад жишиг болоод байгаа Япон улсын мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ын системийг нэвтрүүлэн Мэдээллийн технологи, …

  • 17 March

    “Нүүдэлчдийн адууны соёл” бага хурал боллоо

    Монголын үндэсний их сургууль /МҮИС/-аас санаачлан өчигдөр “Нүүдэлчдийн адууны соёл” онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Тус бага хуралд нийтдээ 13 илтгэл хэлэлцэгдэв. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал “Төвөргөөн” нэртэй адууны зургуудаар дагнасан уран зургийн үзэсгэлэнгээр эхэлсэн юм. Хуралд МУ-ын Тод манлай уяач Д.Онон, МУ-ын Төрийн хойшой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, яруу найрагч Ай.Төмөр-Очир зэрэг хүндтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байна. …

  • 17 March

    Малын амьдын жин ихээр буурсан байна

    Өнгөрсөн онд үйлдвэр хөдөө аж ахуйн яам Мал, зүйч үржүүлэгчдийн холбоотой хамтран малын амьдын жин болон үржил селекцэд судалгаа хийжээ. Судалгаагаар арван жилийн өмнөхтэй харьцуулахад хонь 1-2,  үхэр гуч гаруй кг-аар амьдын жин нь багассан болохыг тогтоогдсон байна. Тиймээс аймаг орон нутгийн удирдлагууд мал зүйч үржүүлэгчдийн холбоотой хамтран малын үржил шимд анхаарлаа хандуулахаар болжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар манай улс зах …

  • 14 March

    Ховд: Аялал жуулчлалын хөтөлбөрийн төсөлд саналаа өгнө үү

    АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР Нэг. Нийтлэг үндэслэл Ховд аймгийн нутаг дэвсгэр нь байгалийн мөнх цас, мөсөн голноос эхлээд говь цөл бүхий үзэсгэлэн бүрдсэн байгалийн олон бүс бүслүүрүүд бүхий газрууд, түүх дурсгалт хөшөө дурсгал, өвөрмөц сонин тогтоцтой газрууд олонтой төдийгүй олон ястан үндэстэн эв нэгдэлтэйгээр амьдран суудаг онцлогтой билээ. Эдгээр онцлогууд нь аялал жуулчлал хөгжүүлэх үндсэн бааз суурь нь болж өгдөг.  Аялал …

  • 14 March

    2014 оны тариалалтанд нөөцөлсөн үрэнд хяналт шалгалт хийв

    Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, МХЕГ-аас ирүүлсэн 2014 оны 01 сарын 22-ны 01/10 тоот нэгдсэн удирдамж, МХГ-ын даргын баталсан 21-02/012/18 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр, “Хүнсний тухай”, “Улсын нөөцийн тухай” зэрэг холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мөрдөлтийн байдал, хүнсний ногооны үр, хүнсний болон үрийн буудайг …

  • 11 March

    Ховд аймаг: А3 сургалт зохион байгуулагдав

    Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны хэлтэс, Мэрси кор олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хууль дүрэм бодит амьдралд, ил тод худалдан авах ажиллагаа” сэдэвт аяны хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу мэргэшсэн ажилтан бэлтгэх А3 сургалтыг 2014 оны 3 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхим, Хүүхэд …