Багахангайчууд баярлаж байна

_MG_5506873767303201412140429Багахангай дүүргийн Ардчилсан Намын гишүүд дэмжигчдийн шинэ жилийн цэнгүүн нутгийн иргэд, намын гишүүдийн дунд амжилттай болж өнгөрлөө. Баярын үйл ажиллагааг нээж дүүргийн Ардчилсан намын дарга Э.Галбадрах үг хэлсэн юм. Шинэ жилийн цэнгүүнд хүндэт зочид, намын үе үеийн идэвхитэн гишүүд, дүүргийн энгийн ард зэрэг олон хүнийг хамарч, урлаг соёлын уран бүтээлчид ая дуугаа өргөж, дуу хуур бүжиг наадмаар бялхсан сайхан үдэш болсон юм.

Шинэ оноо угтах энэ баярт мөчид өнгөрч буй жилийнхээ ололт амжилтаа дүгнэж, ирэх ондоо дүүргээ хөгжүүлэх их ажлаа төлөвлөн ярилцаж, шилдгүүдээ шагнаж урамшуулсан юм.

Шинэ жилийн баярын цэнгүүний үеэр шинэ гишүүдээ хүлээн авч намын батлахыг нь гардуулсан юм. Олон залуус шинэхэн гишүүнээр элсэж, намын үйл ажиллагааг үргэлж дэмжин оролцож, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө бусдыг уриалан хамтран ажиллана гэдгээ хэлж байсан юм.

_MG_5470455350656201412140420 _MG_5502119415642201412140420

 

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …