Олон үндэстэн ястны өлгий нутаг болсон Ховд аймгийн хөгжлийн түүчээг ардчилалаас хойш эдүгээ цаг хүртэл удирдан жолоодож авч ирсэн аймгийн үе үеийн Засаг дарга нар өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн урилгаар түүний өрөөнд цуглан нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө халуун яриа өрнүүллээ. 1993-1996 онд Засаг дарга хийж байсан Н.Дамба, 1996-2000 оны дарга Л.Галбадрах, 2000-2004 оны дарга Д.Галсандондог, 2004-2008, 2008-2012 онд Засаг даргаар ажилласан Г.Нямдаваа нарын 4 дарга өнөөдрийн өндөрлөгт нутгаа чиглүүлж яваа Д.Цэвээнравдан даргатай орж уулзан, түүний ажилд амжилт хүсч хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үеэр шинэ даргын амжилт ололт, алдаа оноог ярилцаж, цаашдаа нутаг орноо хэрхэн хөгжүүлэх талаар санал болдлоо солилцсон байна.
Г.Одонтуяа