Өмнөговьчууд уул уурхайгаас болж ундны усны хомсдолд орж эхэлжээ

 Уул уурхайгаас болж ундны ус хомсдож байгаад Өмнөговийн иргэд бухимдалтай байна 

ugluunii_sonin

 Ундны ус тулгамдсан асуудал болоод байгаа газруудын нэг бол Өмнөговь аймаг. Орон нутгийн иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөх болсон, мөн тус аймаг цаашид уул уурхайгаа хөгжүүлье гэвэл эхлээд нөөцийн талаар зарим судалгаа шинжилгээ хийх шаардлагатай тулгарч байгаа.

Ялангуяа тус аймгийн Цогт­цэций суманд уул уурхайн ком­паниуд үйл ажиллагаа явуулж эхэл­сэнээр сумын 10 гаруй  бу­лаг шанд ширгэсэн байна. Энэ байдал нь эцэстээ орон нута­гтаа малаа хариулах бо­ломжгүй болж байгаад нут­гийн малчид бухимдалтай байна.

Дэлхийн усны өдрийг тохиол­дуулан өнгөрсөн ам­ралтын өдөр Өмнөговь айм­гийн Даланзадгад хотноо зохион байгуулагдсан “Го­вийн бүсийн нөөц-уул уур­хайн хөгжил” сэдэвт зөв­лөгөөний үеэр энэ асуудал хөндөгдсөн юм.

Уул уурхайн хэрэглээнд ашиглаж байгаа усыг 250 м-ийн гүнээс доош уснаас гаргаж авдаг. Харин иргэ­дийн усны хэрэгцээ 20 м-ээс доош байдаг хэмээн уул уурхайн компаниуд тайл­барладаг. Гэтэл уурхайн ойрол­цоо худаг яагаад шир­гээд байна гэдэгт Өмнөговийн иргэд бухимдаж буй. Энэ асуудал малчид уур­хайн дунд маргаан дэг­дээх болсон нь манай улсад энэ талаар хийсэн на­рийн судалгаа шинжилгээ байдаггүйтэй холбоотой гэж БОНХ-наас тайлбар өгсөн юм.

Цогтцэций сумын орчимд уул уурхайн орчимд усгүй болох нь тодорхой, энэ гүний усыг уул уурхайд ашиглаад байх юм бол цаашид энэ байдлыг яаж шийдэх ёс­той талаар иргэд албаны хүмүү­сээс асууж байсан юм.

Харин энэ асуултанд БОНХЯ-наас “Цогтцэций сум болон Оюу толгойн уурхайд манай ажлын хэсэг ажилласан. Бид говийн бүсэд 200 гаруй хяналтын цэг 200-г байгуулна. Ингэснээр уул уурхайн үс үнэхээр орон нут­гийн иргэдэд нөөлөж байна уу,  ашиглах уснаас хэтэрч байна уу үгүй гэдгийг тогтооно” хэмээн хариулт өгч байсан юм. Орон нутгийн удирдлагуудын хувьд ч энэ асуудлыг салбар яамнаас зөв бодлогоор зөв шийдээсэй гэж хүсч байгаа. Мөн өнөөдөр ийм байдал үүссэн нь өмнөх бодлогын алдаатай шийдвэр байсан гэдгийг ч тэд хэлж байгаа юм.

Ер нь Өмнөговь аймагт усны нөөцийг судалсан су­дал­гүй бай­даггүй. 1950-аад оноос усны нөө­цийг тогтоох судалгааны ажил хийг­дэж эхэлсэн ч  тухайн үедээ төв суурин газрынх хийгдэж байс­­наас биш уул уурхайн олбор­лол­тонд зориулж су­далгаа огт хийг­дээгүйг ал­баныхан хэлж байна. Харин манай улсад ийм судалгаа хийгдэхгүй байгаагийн гол хо­хирогч нь Өмнөговь аймаг болж байна.

Тиймээс холбогдох судалгаа, хяналтыг хийж хууль эрх зүйн орчноо боловронгуй болгож ундны усны асуудлыг шийдэж өгөхийг Өмнөговийн иргэд хүсч байна.

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …