Марафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт эхлэхэд 38 хоног үлдлээ. Тодруулбал, тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Иймд хагас болон бүтэн марафонд оролцогчдод зориулан үндсэн бэлтгэлийн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

Холын зайд гүйх үндсэн бэлтгэл:

  • Уралдааны өмнө  тогтмол давтамжтай гүйх төлөвлөгөө гарган, тууштай бэлтгэл хийгээрэй.
  • Гүйх техникийг зөв эзэмшсэнээр гэмтлээс сэргийлж, гүйцэтгэлээ сайжруулах боломжтой. Гүйхдээ хөлийн өлмий болон улаар гишгэхгүй аль болох бүтэн гишгэж, зөв алхамтай гүйх нь чухал.
  • Бие махбод сэргэх хугацааг харгалзан, өөрийн онцлогт тохируулан бэлтгэлийн давтамж, ачааллаа зөв тохируулаарай.
  • Хөлд эвтэйхэн, өмнө нь туршиж дассан гутал, хөлс шингэдэг хувцас сонгон өмсөөрэй. Уралдааны өдөр шинэ хувцас, хэрэгсэл хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Учир нь өмнө нь хэрэглэж байгаагүй зүйлс нь тухгүй мэдрэмж төрүүлэх, холгох, зэрэг эрсдэл дагуулж болзошгүй.

“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна

Энэ онд нийслэлийн хэмжээнд 12 байршилд 70 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун …