Монгол Улсын Шадар сайд (бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн)-ын эрхлэх байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг маргааш буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 09:00-18:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
Тус арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Цагааннуур чөлөөт бүс, Замын-Үүд чөлөөт бүс, Алтанбулаг чөлөөт бүс, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс оролцох юм.
Энэ үеэр байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа,онцлогийг сурталчлан таниулах, иргэдийн санал, зөвлөгөөг сонсох, салбарын үйлчилгээг нэг дороос хүлээн авах боломжийг бүрдүүлж, олон нийтийг хамруулсан тэмцээн, уралдаан, албаны онцлогийг харуулсан үзүүлбэрийг сонирхуулах тул иргэд та бүхнийг өргөнөөр хамрагдахыг урьж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл