Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна

Зорчигч тээвэр

2026.04.12-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт 56.1 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.6%-аар өссөн байна. Үүнд:

  • Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 55.1 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.1%-аар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 54.6 сая зорчигч зорчжээ.
  • Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 417.4 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.7%-аар буурсан үзүүлэлттэй байна.
  • Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 601.7 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.0%-аар өсжээ.

Ачаа тээвэр

2026.04.12-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт ачаа тээвэр 50.1 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.7%-аар өссөн байна. Үүнд:

  • Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 33.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53.3%-аар өссөн.
  • Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 16.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.9%-аар өссөн.
  • Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 2.4 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.6%-аар өссөн байна.
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна

Санал болгох мэдээ

“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой “UB food festival-2026” олон улсын …