“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой “UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг өчигдөр эхэлж, дөрөвдүгээр сарын 26-ныг дуустал Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Уг хоолны өдөрлөгт ресторан хоол үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй аж ахуйн нэгж Монгол үндэсний болон Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали зэрэг 18 улс үндэстний хоол болон зууш, кофе, дессерт амттанаар үйлчилж байгаа юм. Мөн шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон урлагийн тоглолт, хоолны тэмцээн, уралдаан зохион байгуулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, уур …