ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ, ЗАРДЛЫН НОРМАТИВ, СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙН АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

🔹 Аргачлал, үйлчилгээний зардлын норматив батлах тухай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсролын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал 2026 онд батлагдсан.
🔹 Тус тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Хөгжлийг дэмжих үйлчилгээний аргачлал, зардлын норматив, стандартын хэрэгжилтийг хангах арга зүйн сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
🔹 Сургалтад аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ахлах мэргэжилтнүүд нийт 120 албан хаагч хамрагдана.
🔹Сургалтын хүрээнд
📌Хүүхдийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, үнэлэх, төлөвлөгөө боловсруулах, үйлчилгээ үзүүлэх, хяналт үнэлгээ хийх, үйлчилгээг хаах цогц арга зүйг эзэмших;
📌Хөгжлийг дэмжих үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 7076:2025 стандартын хэрэгжилтийг хангах талаар мэдлэгээ нэмэгдүүлэх;
📌 Хөгжлийн үйлчилгээний аргачлал, нормативын аргачлалыг хэрэгжүүлэх арга зүйд суралцах;
📌Хүүхэд хамгааллын санхүүгийн программын ашиглалтын талаар мэдлэгээ сайжруулах юм.

Санал болгох мэдээ

Алхах “эрх“-ээ алдсан нийслэлчүүд…

Улаанбаатар хотын төвөөр алхахад явган хүний замаар биш, саад тотгорын дундуур явж байгаа мэт мэдрэмж …