“STUDY & TRAVELON THE TEA ROAD” БОЛОВСРОЛ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР…

💡Боловсролын ерөнхий газар, Оросын соёл боловсрол, оюуны хөрөнгө оруулалтын төв, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Боловсролын тэнхимийн дэргэдэх Боловсрол солилцооны агентлагаас Монгол, Хятад, Орос гурван улсын “Цайны зам” төслийн хүрээнд хамтран зохион байгуулсан монгол хэл, бичиг болон бага боловсролын багш солилцооны хөтөлбөр 2026 оны 04 дүгээр сарын 07-14-ний өдрүүдэд Хөх Хотод амжилттай хэрэгжлээ.
💡Харилцан туршлага хуваалцах, мэдлэг мэдээллээ солилцох байнгын хамтын ажиллагааны платформ хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, үйл ажиллагаанд Монгол улсаас бага боловсрол, монгол хэл, бичиг, уран зохиолын багш нарын төлөөлөл болох 18 оролцогч хамрагдлаа.
👉Тус хөтөлбөрт:
✅Монгол бичгийн хичээлийн сайн туршлага
✅Цахим хэрэглэгдэхүүнийг сургалтад ашиглах боломж
✅Шинжлэх ухаан, технологийн музейтэй танилцах
✅Танилцах аялал
✅Туршлага түгээн дэлгэрүүлэх зэрэг үйл ажиллагаа багтав.
💡Энэ удаад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш Э.Ганцэцэг, Уулбаян сумын ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш Л.Мөнхтуяа нар “Монгол хэл бичгийн хэл зүйн дүрмийг заах арга зүй, хичээлд ашиглах цахим хэрэгсэл” сэдэвт сайн туршлагаа ӨМӨЗО-ны Хөх хотын Хоондэй коллежийн багш, суралцагчдад хуваалцлаа.

Санал болгох мэдээ

Марафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт эхлэхэд 38 хоног үлдлээ. Тодруулбал, тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын …