Монгол улсад жишиг болохуйц спортын төрөлжсөн сургууль Архангай аймагт баригдаж байгаа билээ. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 90%-ийн гүйцэтгэлтэй байна. Архангай аймаг улсдаа бөхийн өлгий нутаг гэдгээрээ алдартай. Үндэсний болоод чөлөөт, жудо бөх түүнчлэн сагсан бөмбөг, гар бөмбөг, хөнгөн атлетик, бадментоны гээд үе үеийн тамирчдын залгамж халааг бэлдэх, түүхэн уламжлалаа хадгалах, тив дэлхийн зиндааны тамирчдыг төрүүлэх, спортын амжилтуудаа бататган ахиулах, алдаршуулахын …
Орон нутаг
January, 2015
-
7 January
Архангай аймаг мал сүргийн тоогоор сүүлийн хоёр жил дараалан улсад тэргүүллээ
2014 оны эцсээр 4,292,8 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх онтой харьцуулхад 13,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрч буй 2014 он Архангайчуудын ялангуяа малчдын хувьд нар хур тэгширсэн, хадлан тариа элбэгтэй, дэлгэр зун, налгар намар өнгөрч мал сүргийн тоо толгой өсч, малчин ард ч эдүгээ өнтэй өвлийг туулж байна. Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 4,292,8 толгой мал тоолуулж өмнөх оныхоос …
-
6 January
Дундговийн залуус гар бөмбөгийн аваргаа шалгаруулна
“Спирт үү, спорт уу” аяны хүрээнд залуус нэгдэж спортын олон төрөлт тэмцээн уралдаан зохион байгуулж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, идэвхтэй оролцож байгаа. Энэ том давалгааг эхлүүлж, залуусыг эерэг зүйлд уриалах ажлыг Монголын Залуучуудын Холбоо эхлүүлсэн билээ. Өнөөдөр МЗХ-ны бүхий л салбар холбоо, хороод, зөвлөл, клубт 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн залуус хүсэл сонирхлоороо нэгдэж …
-
3 January
Ховд аймаг: 2014 оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна
1.Улсын тэргүүний Ховд аймаг Монгол улсын Засгийн газар нийт 70 гаруй үзүүлэлтээр аймгуудын ажил дүгнэдэг. Ховд аймаг 2013 онд төрийн байгууллагуудын нээлттэй ил тод байдал, авилга хээл хахуулыг халж, хүнд суртал багасгаж, бүтээн байгуулалт ажлуудыг үр өгөөжтэй оновчтой зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас санаачилсан ОНХСан/Орон нутгийн хөгжлийн сан/- гийн хөрөнгө оруулалтыг орон нутагтаа ард түмэнтэйгээ хамтарч үр өгөөжтэй …
-
3 January
Архангай аймаг хамгийн олон малтай аймаг болжээ
2014 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГООР 51 САЯ 980 МЯНГА 926 ТОЛГОЙ МАЛ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТООЛОГДЛОО. Нийт малын тоогоор Адуу Үхэр № Тоо № Тоо № Тоо 1 Архангай 4 292 768 1 Төв 330 971 1 Архангай 502 507 2 Төв 4 181 510 2 Архангай 303 921 2 Хөвсгөл 355 371 3 Хөвсгөл 4 156 821 3 …
December, 2014
-
28 December
2015 онд баруун аймгуудыг автозамаар холбоно
Аж үйлдвэрийн яамнаас төлөвлөж байгаагаар баруун аймгуудыг автозамтай холбох ажлыг ирэх онд дуусгах гэнэ. Ингэхдээ концессын гэрээгээр гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд концессын нөхцөл гэх зэрэг асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдүүлэх аж. Засгийн газар энэ онд Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймгуудыг автозамаар холбоод байгаа. Харин одоо Ховд, Баян-Өлгий, Увс болон Говь-Алтай аймгийг автозамтай холбосноор Монгол Улсын 21 аймаг бүрэн автозамд холбогдох …
-
26 December
Ховд нутгийн “Алтан арслан”-гийн эзэд тодорлоо
Ховд нутгийн оны шилдгийг тодруулах “Алтан арслан” наадам 2007 онд анх зохиогдож эхэлсэн юм. Тус наадмыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт Нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсоныхоо дараа санаачлан зохион байгуулж эхэлснээс хойш дөрөв дэх жилдээ тэмдэглэж байгаа аж. Энэ жил тус арга хэмжээнд сум сумдын шилдгүүд болох 300 орчим зочин оролцсон байна “Алтан арслан” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр алт, мөнгө, хүрэл арслангуудаа тодрууллаа. …
-
26 December
Баянхонгор аймгийн нэгдсэн шинэ жилийн баяр боллоо
Энэ жилийн хамгийн олон хүнтэй Шинэ жилийн баярыг Хонгор нутгийн залуучууд санаачлан амжилттай зохион байгууллаа. “Хонгор нутгийнхан хамтдаа шинэ оноо угтацгаая” гэсэн уриан дор Хонгор нутгаараа овоглосон улс төр, нийгэм соёлын алдартнууд, салбар бүрийн манлайлагч залуучууд, үе үеийн төлөөллөөс бүрдсэн 700 гаруй хүмүүс цуглаж, анх удаа хамтдаа шинэ оноо угтлаа. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу?
-
26 December
Ирэх онд баруун аймгуудыг автозамаар холбоно
Аж үйлдвэрийн яамнаас төлөвлөж байгаагаар баруун аймгуудыг автозамтай холбох ажлыг ирэх онд дуусгах гэнэ. Ингэхдээ концессын гэрээгээр гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд концессын нөхцөл гэх зэрэг асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдүүлэх аж. Засгийн газар энэ онд Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймгуудыг автозамаар холбоод байгаа. Харин одоо Ховд, Баян-Өлгий, Увс болон Говь-Алтай аймгийг автозамтай холбосноор Монгол Улсын 21 аймаг бүрэн автозамд холбогдох …
-
26 December
Ховд аймаг: Бүтэн өнчин хүүхдүүдэд хадгаламжийн дэвтрийг нь аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан гардууллаа
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтэн өнчин хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх заалт биелэлээ олж, аймгийн хэмжээнд 138 хүүхдэд жилд 120 мянган төгрөгний тусламж үзүүлэхээр болсон. Гэхдээ мөнгөө шууд бэлнээр олгохгүйгээр Төрийн банктай гэрээ байгуулж, хадгаламжийн дэвтэр нээн хамгийн өндөр хүүгээр буюу 15,6 хувийн хүүтэй нөхцлөөр хадгалуулан 18 нас хүрч, тухайн хүүхэд өөрөө төрөөс үзүүлсэн хадгаламжийн мөнгөө Хүүхэд гэр бүлийн …
-
26 December
Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан 10 жилийн ойн хүрээнд онцлох эрхмүүдийг тодрууллаа
Ховд аймгийн нийгмийн асуудлуудыг шийдэх, эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүүхэд залуусын боловсролыг бүх талаар дэмжих, аймгийн түүхэн өв санг хамгаалах, хойч үедээ таниулан үлдээхэд чиглэн 2004 онд байгуулагдсан цагаас хойш нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан” ТББ-ын 10 жилийн ой, шинэ жилийн баярын цэнгүүн 2014 оны 12 сарын 19-нд Улаанбаатар хотод болж өнгөрлөө. …
-
24 December
Малын галзуу өвчин гарлаа
Өвөрхангай аймгийн Тарагт суманд үхэр болон нохой галзуу өвчин гарсныг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлэв. Тус аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр үхэр, нохой галзуурсан нь батлагдсан байна. Одоогийн байдлаар тус газарт 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод буй аж.
-
24 December
Орхон аймгийн Прокурорын газар шилдгээр шалгарлаа
2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн хуульчид шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээний үеэр Орхон аймгийн Прокурорын газрын хамт олон ажил үйлс амжилт бүтээлээрээ аймгийнхаа хуулийн байгуулагуудаа тэргүүлэн манлайлж “2014 оны шилдэг хамт олон”-оор шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна.
-
23 December
Ховдын шийдвэр гүйцэтгэгчид байртай болжээ
Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор 24 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулжээ. Тус орон сууцны 1мкв-ын үнэ 750.000 төгрөг бөгөөд энэ үнэ нь орон нутагт худалдаалагдаж байгаа шинэ орон сууцны 1мкв-ын үнэнээс 350,000-550,000 төгрөгөөр хямд байгаа юм. Мөн орон сууцанд орсон албан хаагчид урьдчилгаа 30 хувийг бэлнээр …
-
17 December
Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тоог нэгтгэж байна
Нийслэлийн Засаг дарга “Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай” А/965 дугаар захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2014 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд явуулахыг үүрэг болгосон. Тооллогыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг явуулсан байна. Тооллого дуусгавар болж, дүүрэг тус бүр дүн мэдээгээ нэгтгэх ажил явагдаж байна. Нэгдсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл