УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн түүхэн үйл явдал тохиож байгаа баярт мөчид миний УИХ-д төлөөлдөг тойрог болох Баян-Өлгий аймагт Мотан овогтой Бекболат, Алипбай овогтой Амандых нарын гэр бүлд гурав дахь охин нь мэндэлж Айжулдыз хэмээх нэр хайрлажээ. Аймгийн Засаг даргын зөвлөл хурал шуурхай хуралдаж 2014 оны төсвийн давсан хэсгээс 70,0 …
Орон нутаг
January, 2015
-
30 January
Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа
Өмнөговь аймгийн Прокурорын газраас санаачлан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг хангуулах нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж тус аймгийн Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газар, Даланзадгад сумын Засаг даргын тамгын газар, Тахарын албаны алба хаагчдыг оролцсон байна. Зөвлөгөөнөөр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд Даланзадгад сумын засаг даргаас хуульд заасан үүргээ гүйцэтгэн …
-
29 January
Өвөрхангайчууд 3 сая дахь иргэний чацуутад 2 өрөө байр өгнө
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 400 тоот тогтоолоор 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн 1 хүүхдийг аймаг бүр алдаршуулж, хүндэтгэл үзүүлэхийг орон нутгийн удирдлагуудад даалгасан. Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу өнөөдөр Өвөрхангай аймаг 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн хүүхдээ тодруулав. Есөнзүйл сумын 3 дугаар багийн иргэн Ганболдын Эрдэнэбат, Бат-Эрдэнийн Бямбацэрэн нарын залуу гэр бүлд 2015 оны …
-
28 January
Өлгий хотын ойролцоо УЦС барина
Монгол Улсын Эрчим хүчний яам болон Турк улсын ZTM компаний хооронд 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Санамж бичигт гарын үсэг зурсны дагуу Өлгий хотын ойролцоо Ховд голд барих УЦС-ын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах төсөл дуусч, тайлангаа ЭХЯ-д хүлээлгэн өгчээ. Уг тайланд далангийн барилга, усан цахилгаан станц нь экологи болон техник, эдийн засгийн үүднээс бүрэн боломжтой гэж дурджээ. Энэ …
-
26 January
Баян-Өлгий аймагт зөвшөөрөлгүй мөнгөн усны эмчилгээ хийснээс хоёр хүн хорджээ
Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэн, 25 настай, эрэгтэй Е нь энэ сарын 17-ны өдрөөс толгой нь эргэн халуурч, нүдний угаар хүчтэй өвдөж, биеэр улаан тууралт гарсны улмаас сумынхаа эмнэлэгт ханджээ. Өвчтөн өнгөрсөн оны 10 дугаар сард мал нядалж байх үедээ баруун гарын дунд хурууг гэмтээж эмнэлэгт 10 хоног эмчлүүлж байгаад гарсан байна. Эмчлүүлсэн хуруундаа дахин гэмтэл учруулсан тул эмнэлэгт хэвтэх …
-
22 January
Сүхбаатар аймгийн прокурорын газар өөрийн вэб сайттай болно
Сүхбаатар аймгийн прокурорын газар нь “Шилэн дансны тухай” хууль гарсантай холбогдуулан www.shilendans.gov.mn сайтад өөрийн байгууллагын бүртгэлээ үүсгэж Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай” журамд зааснаар холбогдох мэдээллийг тавьж, энэ хуулийн талаар прокурор ажилтнуудад анхан шатны ойлголт өгөхөөр 2 цагийн сургалт зохион байгуулсан байна. Мөн энэ хуулийг хэрэгжүүлэх үүднээс өөрийн байгууллагын вэб сайтыг шинээр нээн ажиллуулахаар …
-
21 January
Сүхбаатар аймагт 50 ортэй эх хүүхдийн эмнэлгийн шинэ байрны нээлт боллоо
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 3,1 тэрбум төгрөгийн өртөгөөр боссон 50 ортэй эх хүүхдийн эмнэлгийн шинэ байрны нээлт өнөөдөр Сүхбаатар аймагт боллоо. Нээлтэнд Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаа болон бусад холбогдох албан тушаалтнууд, аймаг орон нутгийн удирдлагууд, ахмад ажилчид оролцов. 1942 онд Мандалын хийд гэдэг газар 2 гэртэйгээр байгуулагдаж байсан төрөх тасаг ийнхүү зориулалтын шинэ байртай болж байна. Ингэснээр эмч …
-
20 January
Хөвсгөл далайг ЮНЕСКО-д бүртгүүлнэ
Монгол орны цэнгэг усны арвин их нөөцтэй гэгддэг Хөвсгөл далай сүүлийн жилүүдэд бохирдох аюулд хүрээд буй. Иймээс нутгийн иргэд үүнд анхаарал хандуулахыг төр засгаас хүсч удаа дараа албан бичиг явуулдаг ч дорвито ажил хийгддэггүй байна. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгаас сонгогдсон улстөрч Л.Энх-Амгалан Хөвсгөл далайг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болсон талаар мэдэгджээ. Одогоор Хөвсгөл нуурыг байгалийн өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д бичиг баримтыг нь …
-
15 January
Дорноговийн ИТХ-ын төлөөлөгчдийн зугаалга хэрээс хэтэрчээ (фото)
Дорноговь аймагт хоёр сонгууль дараалан АН ялаад ардчилал мандаад шударга үнэн тогтоод байгаа мэтээр ихээхэн сурталчилж байдаг тухай янз бүрийн ухуулга сурталчилгаа олон дахин үзэгддэг билээ. Тэгвэл бодит байдал дээрээ дарга нарын тансаглал, зугаалга цэнгүүнд жолоо цулбуураа алдчихсан яваа тухай мэдээллүүд ирсээр байна. Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар нь Дорноговьд гэхээсээ гадаадад аялж явдгаараа бусдаас үнэндээ хол тасарчээ. Америк, Герман, Франц, …
-
13 January
Алтайд нүүрлэсэн “Гүтгэлгийн тахал”
Тахал бол хүн төрлөхтний айдас. Тархалт нь идэвхижэн эд үедээ юунд ч зогсоогдхын аргагүйгээр хурдацтай тарж, тэр хэрээрээ аюул хөнөөл дагуулж,айдаст автуулж,гамшиг бий болгож байдаг. Яг ийм нөхцөл байдал өнөөгийн монголын улс төрд эд хүчээ авч, бусдын хийсэн ажлыг харлуулж, хийгээгүйг нь хийсэн мэт болгож, нэг үгээр гүтгэж,бохир тогололтоор улс төр хийх нь хэвийн үзэгдэл мэт болж байна. Нийгмийн сэтгэлзүйд …
-
13 January
Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын аргаль 1541 толгой хүрчээ
Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын аргаль 1541 хүрчээ. 2 жилийн дараа 2000 аргалтай болж БАЯР хийнэ гэж нутгийнхан бэлэгшээн ярьж байна. Увс аймгийн Бөхмөрөн сумын байгаль хамгаалагч Аргалийн Мандахын дарсан зурагнуудаас Эх сурвалж: WWF-Mongolia
-
12 January
Говь-Алтай аймгийн Засаг дарга ажилтнаа хэвтэрт ортол нь зоджээ
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Амартүвшинтэй ам зөрөлдөн, улмаар хэвтэрт ортол нь зоджээ. Тэдний маргалдах болсон шалтгаан нь улсын сайн малчин шалгаруулах болсноос үүдэлтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, Ч.Баярбаатар гэдэг хүнийг улсын сайн малчнаар тодруулахыг аймгийн Засаг ноён үүрэгдсэн байна. Гэтэл Ч.Баярбаатарыг “Аймгийн сайн малчны болзол хангахгүй байна. Энэ хүнийг тодруулах боломжгүй” хэмээн Амартүвшин …
-
11 January
Отгонтэнгэр ууланд авирахыг хориглов
Отгонтэнгэр ууланд ави рах 300 уулчны авиралтыг хоригложээ. Өнөө жил Монголын уулын спортын холбооны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд уг ойг тохиолдуулан 300 орчим жуулчны авиралтыг Отгонтэнгэрт зохион байгуулах, улмаар тэндээ тэмцээн, уралдаан зохион байгуулах хүсэлтийг Завхан аймгийн удирдлагад тавьсан байна. Аймгийн ИТХаас энэхүү хүсэлтийн талаар иргэд болон шашны байгууллагаас асууж, санал авчээ. Улмаар иргэд ч, шашны байгууллага ч …
-
11 January
Ховд аймгийн АН дотроо хагарч, аймгийн удирдлагууд цахимаар “хэрүүлийн алим” шидэлцэж эхэлжээ
Ховд аймгийн Ардчилсан нам дотроо хагаралдаж, аймгийн удирдлагууд нь цахим ертөнцөөр “хэрүүлийн алим” шидэлцэж эхэллээ. Олон угсаатны өлгий нутаг гэдгээрээ алдартай Ховд аймгийн түүхэнд өнгөрсөн орон нутгийн сонгуулиар анх удаа Ардчилсан нам ялалт байгуулан олонх болсон. Сонгуулийн үр дүнгээр аймгийн удирдлагууд, албан байгууллагын ихэнх дарга нар Ардчилсан намын тодотголтой хүмүүсээс томилгоо хийгдсэн. Аймгийн ИТХ-ын даргаар Б.Баярсайхан, түүхэн дэх 19 дэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл