Төсвийн тухай Монгол улсын хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг үндэслэн Ялгуусан хэмээх морин жилд Ховд нутгийнхаа нэрийг улс, орон нутгийнхаа хэмжээнд сайнаар дуурсгаж, аймгийн нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэл, дэд бүтэц, хууль зүй, байгаль орчин, соёл спортын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, дараах иргэдийг “Аймгийн есөн алдартан”-аар шалгаруулж, Ховд аймгийн Засаг даргын өргөмжлөл, энгэрийн тэмдгээр шагнаж алдаршуулахаар боллоо.
“Аймгийн есөн алдартан”-аар:
- Боловсролын салбарын алдартан – Баатарсүрэнгийн Ганбаяр /Ерөнхий боловсролын Прогресс дунд сургуулийн Математикийн багш/
- Эрүүл мэндийн салбарын алдартан – Даваахүүгийн Энхбулган /Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч/
- Санхүүгийн салбарын алдартан – Аварзэдийн Оюундэлгэр /аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн/
- Барилга, дэд бүтцийн салбарын алдартан – Пүрэвдоржийн Буянжаргал /Ховдын Хаш өргөө ХХК-ний ерөнхий инженер/
- Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын алдартан – Баттөмөрийн Ганхуяг /ХААН авто засварын газар, засварчин/
- Хууль зүйн салбарын алдартан – Бэгзийн Дамба /Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, шүүгч/
- Соёл, урлагийн салбарын алдартан – Ням-Очирын Баасанжав /Ховд ТВ захирал/
- Спортын салбарын алдартан – Содмоогийн Ганхуяг /Аймгийн биеийн тамир спортын газрын дасгалжуулагч/
- Байгаль орчин, ногоон бизнесийн салбарын алдартан – Гэндэнгийн Сайнбилэг /Дэлхийн зөн ОУБ-ын ажилтан/ нарт өнөөдөр шагналыг нь гардууллаа.
- Ugluu.mn