Алс баруун хязгаар Ховд аймгийн Алтайн цаадхи баруун бүсийн сумдад малын гоц халдварт шүлхий өвчин дэгджээ.
Хамгийн сүүлд авсан мэдээгээр Булган суманд хамгийн олон буюу 681 мал өвчилсний 258 үхэр 346 ямаа,63 хонь, 14 тэмээ өвчилсөн бол Үенч суманд 8 үхэр, 27 ямаа, 13 хонь өвчилсөн гэсэн мэдээтэй байна.
Өнөөдөр өглөө тус аймгийн онцгой комисс хуралдаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа ба аймгийн Засаг даргын А64, А65, А66 дугаар захирамжууд гарч ажын хэсгүүдийг томилогдон тус тусын үүрэгт ажилдаа оржээ. Мөн аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргын 01 тоот албан даалгавраар голомтын болон сэжигтэй бүсийн хилээр хөл хорио тогтоосон бөгөөд өвчилж үхсэн малын сэг зэмийг устгах голомтын бүсийг ариутгах, тухайн бүсийн бүх мал, амьтныг вакцинжуулах ажлуудыг шуурхай эхлүүлэхээр болжээ.
Г.Туяа
www.undesten.mn