Ховд аймгийн Залуучуудын холбооноос 02 дугаар сарын 07-ны өдөр хайрын шүлгийн “ЦАГААН УУЛ” яруу найргийн наадмыг амжилттай зохион байгууллаа.
Монгол улсад сор болсон хоёр том яруу найргийн наадам бий. Энэ бол идэр насны наадам “Болор цом”, залуу найрагчдын хайрын шүлгийн наадам болох ” “Цагаан уул” билээ.
“Цагаан уул” наадам бол залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагддаг хамгийн чанар чансаатай наадам болдог тэр ч утгаараа залуу яруу найрагчид олноор оролцдог билээ.
Наадамд 17 яруу найрагч бүтээлээ ирүүлж хайрын шүлгүүдээрээ өрсөлдсөн бөгөөд 3 үе шаттай зохион байгуулагдлаа.
Нэгдүгээр байрт Буянт сумын залуу яруу найрагч Б.Магсаржав, хоёрдугаар байранд Жаргалант телевизийн сэтгүүлч, залуу яруу найрагч П.Гантөмөр, гутгаар байранд Ховд их сургуулийн оюутан Э.Баасанжав нар орж, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, эрхийн бичгийн эзэд боллоо.
Тус наадамд оролцож шилдгээр шалгарсан залуу яруу найрагчид энэ сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар тов зарлагдаад байгаа “Цагаан уул” наадамд оролцох юм байна.
Мөн энэ жилийн “Цагаан уул” хайрын шүлгийн наадмыг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Ховд”, “Жаргалант”, “Олон ястны телевиз”-үүд хамтран ажилласнаараа онцлог болж өнгөрлөө.