Tag Archives: МЗХ

December, 2016

  • 6 December

    Оны тэргүүний ЗАЛУУ ЭМЧ, ЗАЛУУ БАГШ, ОЮУТАН шалгаруулна

    Улс орны ирээдүй болсон оюутан залуусыг дэмжих, чадварлаг мэргэжилтэн төрөн гарахад дэмжлэг үзүүлэх зорилготой оны тэргүүний оюутан шалгаруулах “Алма-Матер”-2016 наадмыг МЗХ-оос сэргээн зохион байгуулах  гэж байна. Оюутан залуусын дунд хамгийн нэр хүндтэй, шударга шалгаруулдаг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн “Алма-Матер” наадам 2016. 12. 08-ны 16 цагт Нийслэлийн иргэний танхимд болно. Эдийн засаг, нийгмийн ухаан, анагаах ухаан, техник технологи, урлаг спорт, боловсрол, хүмүүнлэгийн салбарт амжилттай …

October, 2015

  • 14 October

    Ялалтын баярын парадад жагссан цэргүүдийг МЗХ-оос шагналаа

    ОХУ-ын Москва хотын Улаанталбайд өнгөрсөн тавдугаар сарын 9-нд Аугаа эх орны ялалтын 70 жилийн ой, БНХАУ-ын Бээжин хотод өнгөрсөн есдүгээр сарын 03-нд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн параданд Монгол цэргүүд амжилттай оролцоод ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр МЗХ-оос эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цэргийн сүр хүч, залуу хүний цог золбоог гайхуулсан уг бүрэлдэхүүнийг МЗХ-ны тэргүүн дээд шагналаар шагнаж урамшууллаа. Өнөөдрийн …

  • 2 October

    МЗХ, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран ажиллана

    Монголын Залуучуудын Холбоо, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2020 хүртэл хамтран ажиллахаар боллоо. Уг санамж бичигт МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар өнөөдөр гарын үсэг зурсан юм. Уг санамж бичгийн хүрээнд МЗХ-оос  нийгмийг шударга байлгах үйлсэд гал барьж байдаг сэтгүүлч залуучуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төрөл бүрийн сургалт семинарт хамруулж мэдлэг боловсрол, мэргэжлийн …

September, 2015

  • 29 September

    Залуус намрын ургац хураалтын ажилд оролцлоо

    Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, Ерөө сумын Залуучуудын Холбоо хамтран “Намрын ажил” төслийн хүрээнд ургац хураалтын ажлыг зохион байгууллаа.  Ургац хураалтын ажилд “Хөдөлмөрч залуус” клубийн 30 гаруй  залуу оролцож Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сангийн аж ахуйн нарийн ногоон талбай дээр болон тариан талбай, үтрэм  дээр гурав хоног ажилласан юм. Энэ хугацаанд намрын ургац хураалттай танилцаж, байцаа, лууван, төмс …

  • 22 September

    МЗХ-г ЗГ-ын хэрэгжүүлэгч “хяналтын” байгууллага болгочихооч, А.Мөнхбатаа

    Нүүрс хөтөлбөртэй холбоотой мөнгөний хэрүүл хэдэн сар жил үргэлжилсний эцэст өчигдөр орой шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд Л.Гансүхэд 4.6 жил жирийн дэглэмтэй ангид хорих ялаар шийтгэсэн юм. Харин улс төрд хэтэрхий хошуу дүрэгч МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нүүрс хөтөлбөртэй “хутгалдахаар” болжээ. “Ядарсан гэр хорооллыг” дулаан өвөлжүүлэхээр тэрбээр бэлтгэлээ базаасан гэнэ. Тодруулбал “МЗХ нүүрсний шилэн хөтөлбөр эхлүүлэхээр бэлтгэлээ эхэллээ. Өмнөх алдааг …

  • 11 September

    “Залуучууд судлал-2015” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд тодорлоо

    “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам /ХАХНХЯ/, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Залуучууд судлал” уралдаант эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Уг эрдэм шинжилгээний бага хуралд өрсөлдөхөөр залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, улс төрийн оролцоо, сэтгэл зүй ба гэр бүл төлөвлөлт зэрэг залуучууд судлалыг хөгжүүлэхэд нөлөөлөхүйц таван гол сэдвээр 50 гаруй илтгэгч бүртгүүлсэн …

  • 7 September

    Зүүн бүсийн залуус Чингис хотноо чуулна

    Монголын Залуучуудын Холбооны зүүн бүсийн залуус энэ сарын 11, 12, 13-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо чуулахаар болжээ. Уг чуулганыг Монголын Залуучуудын Холбоо, Хэнтий аймгийн залуучуудын холбоо, Хэнтий аймгийн Засаг Даргын Тамгын газар хамтран зургаан жилийн дараа зохион байгуулж байгаа бөгөөд чуулганд 6 аймгийн 200 гаруй төлөөлөгчид оролцох юм. Зүүн бүсийн чуулганаар залуучуудад тулгамдаж буй асуудлаар орон нутгийн залуучуудын дунд …

August, 2015

  • 25 August

    А.Мөнхбат,  доктор З.Бат-Отгоны үйл хэргийг үргэлжлүүлэгч  үнэнч шавь нь болсон уу

    Монголын нийт хүн амийн олонхи нь залуучууд гэдэг. Тэгвэл Залуусын орон болох Залуучуудын нэрээр нэрлэгдсэн, хотын төвд А зэрэглэлийн бүсэд өөрийн гэсэн 4 давхар байртай  Монголын Залуучуудын холбоо гэж их айл байх. Харамсалтай нь залуучуудын холбооны дарга нь амбиц ихтэй, албан тушаалын хэнээтэй, ашиг сонирхолын зөрчилтэй, хэлдэг үг  хийдэг ажил нь  зөрүүтэй А.Мөнхбат гэх нэгэн эрхэм бий. Тэрээр анх энэ …

  • 17 August

    Хятадын шилдэг 50 залуу Монголд айлчилна

    Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам, Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг 2015 оноос шинэчлэн хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү шинэчилсэн хөтөлбөрийг 5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Монголын шилдэг 100 залуу өнгөрөгч тавдугаар сард Хятадад долоо хоногийн айлчлал …

  • 12 August

    Өршөөлийн хуулиар суллагдсан залуусыг нээлттэй ажлын байранд зуучилна

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж Өршөөлийн тухай хуульд хамрагдан хорих ангиас суллагдах иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн ажилд зуучлахаар боллоо. 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар “Өршөөлийн тухай хууль”-ийг хаалттай дэгээр хэлэлцэж баталсан. Уг хуулиар 3000 гаруй хоригдол суллагдах бөгөөд үүний  дийлэнх нь залуучууд байгаа юм. Сүүлийн жилүүдэд хорих ангид ял эдэлж …

  • 12 August

    МЗХ наймдугаар сарыг “Залуу насандаа сайхан амьдаръя” уриатайгаар эхлүүллээ

    Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ  наймдугаар сарыг “Залуу насандаа сайхан амьдаръя” уриатайгаар  “Залуу” сар болгон зарлалаа.  “Залуу” сар болгож буй нь залуучуудын нийгмийн идэвхийг сайжруулах, тэдний дуу хоолойг сонсож, орон нутгийн залуучуудад …

July, 2015

  • 9 July

    Ч.Мөнгөндалай зүүн аймгуудыг тойрох аялалдаа гарлаа

    Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хэдий ч унадаг дугуйгаар эх орныхоо баруун аймгуудыг тойрон аялж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хөгжлийн бэрхшээл саад болохгүй, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чин үнэнч зориг, хүсэл эрмэлзлэл байхад ямар ч зүйлийг хийж болдог гэдгийг Монгол түмэндээ батлан харуулсан Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа 2015 оны 07-р сарын 09-нд …

  • 7 July

    Д.Батбаяр: “уучлаарай”, А.Мөнхбат “шаа шаа”

    Монголын оюутан, залуусыг удирдан төлөөлж буй МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр нар “ичээсэй”. Саяхан даа, 03 сарын сүүлчээр Монголын Залуучуудын холбоо ээлжит 5 дугаар их хурлаа хуралдуулж, залуучуудын төлөөх хоёр байгууллага нэгдэж хамтарч ажиллах боллоо гэдгээ сүр дуулиантайхан зарлан МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр МЗХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тэгвэл А.Мөнхбат ирэх сонгуулиар нэр дэвших боломжгүй хийгээд боломжтой улс төрчдийг ангилан ялгаж, хар …

June, 2015

  • 16 June

    Баруун бүсийн залуус чуулна

    Монголын Залуучуудын Холбоо он гарсанаас хойш 12 жил завсарласан V  их хурлаа амжилттай хуралдуулж, мөн Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаанаа ч хийсэн. Харин зуны гурван сарын хугацаанд зургаан жил завсарласан бүсийн чуулганаа хуралдуулахаар болжээ. Ингэхдээ Баруун бүсийн аймгуудаас  чуулганы салхийг хагалж,  Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан аймгуудын нийт 200 орчим залуус чуулахаар болжээ. “Нутагтаа сайхан амьдарцгаая”  уриан дор зохион байгуулагдах уг …

  • 15 June

    “Оюунлаг Ховд” номын аян 2 дах жилдээ үргэлжилж байна

    Улаанбаатар хот дах Ховд аймгийн залуучуудын холбоо нь “Оюунлаг Ховд” номын аяныг 2 дах жилдээ эхлүүлээд байна. Энэхүү аяныг Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч буй Ховд нутгийн  залуучууд төрсөн нутагтаа оюутны бодит хөрөнгө оруулалт хийх зорилгоор  эхлүүлсэн бөгөөд  өнгөрөгч 2014 онд 3000 гаруй номыг 17 сумын залуус төрсөн нутагтаа илгээжээ. Тэгвэл энэ жил нутагтаа 10.000 ном илгээхийг зорьж байгаа ба цугласан …