Улаанбаатар хот дах Ховд аймгийн залуучуудын холбоо нь “Оюунлаг Ховд” номын аяныг 2 дах жилдээ эхлүүлээд байна. Энэхүү аяныг Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч буй Ховд нутгийн залуучууд төрсөн нутагтаа оюутны бодит хөрөнгө оруулалт хийх зорилгоор эхлүүлсэн бөгөөд өнгөрөгч 2014 онд 3000 гаруй номыг 17 сумын залуус төрсөн нутагтаа илгээжээ. Тэгвэл энэ жил нутагтаа 10.000 ном илгээхийг зорьж байгаа ба цугласан номоо Ховд аймгийн 17-н сум, Ерөнхий Боловсролын Сургуулиудын номыг сангуудад хүлээлгэн өгөх юм байна. Ийнхүү залуус маань төрсөн нутагтаа оюуны хөрөнгө оруулалт хийх ном цуглуулан, ном хандивлах моод дэлгэрүүлж, залуусыг гэрэл гэгээ рүү хөтөлж буй нь ирээдүйг минь сайхан харагдуулж байна.
Ховд нутгаар овоглосон залуус та бүхэн энэхүү аян нэгдэж номын цагаан буяныг хамтдаа дэлгэрүүлээрэй.