Оны тэргүүний ЗАЛУУ ЭМЧ, ЗАЛУУ БАГШ, ОЮУТАН шалгаруулна

15319588_2157448141146011_133880467_nУлс орны ирээдүй болсон оюутан залуусыг дэмжих, чадварлаг мэргэжилтэн төрөн гарахад дэмжлэг үзүүлэх зорилготой оны тэргүүний оюутан шалгаруулах “Алма-Матер”-2016 наадмыг МЗХ-оос сэргээн зохион байгуулах  гэж байна.

Оюутан залуусын дунд хамгийн нэр хүндтэй, шударга шалгаруулдаг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн “Алма-Матер” наадам 2016. 12. 08-ны 16 цагт Нийслэлийн иргэний танхимд болно. Эдийн засаг, нийгмийн ухаан, анагаах ухаан, техник технологи, урлаг спорт, боловсрол, хүмүүнлэгийн салбарт амжилттай суралцаж буй оюутнуудаас 12 салбар номинациар “Оны шилдэг оюутан” шалгаруулахаар болоод байна. Уг ажлын хэсэгт МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС, АШУҮИС зэрэг томоохон улсын сургуулийн Оюутны Холбоод оролцож, хамтран зохион байгуулж байна.

Түүнчлэн аливаа улс орны нийгмийн тэргүүлэх салбар нь боловсрол, эрүүл мэнд гэж томъёолдог. Манай улсын хувьд боловсролын салбарт 68000 гаруй багш, ажилтан,   нийт 40000 эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд ажиллаж байна гэсэн судалгаа байдаг. Тэгвэл эдгээр эмч, багш нараа алдаршуулах, тэдний үр бүтээлтэй ажиллаж буй хөдөлмөрийг үнэлэх, олон нийтэд таниулах зорилгоор оны тэргүүний залуу эмч шалгаруулах “Алтан гарт эмч”,  оны тэргүүний залуу багш шалгаруулах “Оюунлаг үйлстэн” ёслол  хүндэтгэлийн үйл ажиллагааг анх удаа зохион байгуулахаар болоод байна.

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан шилдэг залуу эмч нарынхаа  хөдөлмөрийг үнэлэх , эмчилгээ, оношлогооны шинэлэг арга барилыг нь олон нийтэд сурталчлах зорилготой “ Алтан гарт эмч” ёслолын ажиллагаа  2016 оны 12 сарын 14-нд болох бөгөөд уламжлалт, мэс засал, Дүрс оношилгоо, сэтгэц, хавдар, лаборатори, нүүр ам судлал, сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг 34 номинацаар шалгаруулна.

Сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм мэдлэгээ зориулж буй  багш нарыг “Оны тэргүүний арга зүйтэй залуу багш”, “Оны тэргүүний судлаач залуу  багш”,  “Оны тэргүүний нийгмийн идэвхтэн залуу багш”, “ Оны тэргүүний нийгмийн ажилтан”, “Оны тэргүүний сургалтын менежер” гэсэн таван төрлөөр тус бүрт хоёр багшийг 2016.12.16 тус тодруулах аж.

Оны шилдэг оюутан, багш, эмч нарыг Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит  “Тэргүүний оюутан”, “Тэргүүний залуу багш“, “ Тэргүүний залуу эмч”  цол тэмдэг, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагналаар тус тус шагнана.

Монголын Залуучуудын Холбоо

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …