А.Мөнхбат,  доктор З.Бат-Отгоны үйл хэргийг үргэлжлүүлэгч  үнэнч шавь нь болсон уу

munkhbatМонголын нийт хүн амийн олонхи нь залуучууд гэдэг. Тэгвэл Залуусын орон болох Залуучуудын нэрээр нэрлэгдсэн, хотын төвд А зэрэглэлийн бүсэд өөрийн гэсэн 4 давхар байртай  Монголын Залуучуудын холбоо гэж их айл байх. Харамсалтай нь залуучуудын холбооны дарга нь амбиц ихтэй, албан тушаалын хэнээтэй, ашиг сонирхолын зөрчилтэй, хэлдэг үг  хийдэг ажил нь  зөрүүтэй А.Мөнхбат гэх нэгэн эрхэм бий.

Тэрээр анх энэ байгууллагын босгыг алхаж орохдоо  өөрийн хүсэлтээр биш найзынхаа шахалтаар орсон гэдэг. Улмаар тус холбооны Ерөнхийлөгч болох хүртлээ  дүрэм журмыг уландаа гишгэн байж урагшилсан  нэгэн.

Нэгэнтээ залуучуудтай хийсэн уулзалтан дээр  “би улс төрчдөд ганц зөвлөгөө өгөөд 2-3 сая төгрөг олдог” гэж бардамнаж байсан А.Мөнхбат  нэг хэсэг “Паркаа аврая” хөдөлгөөнийг өрнүүлж олны хараанд өртсөн. Харамсалтай нь тэрээр паркаа аварч чадаагүй ч харин алдар нэрээ өсгөж чадсан.

Дараа нь тэрээр Залуучуудын байгууллагыг улс төржүүлж сонгуульд нэр дэвшигчидээс сонгож болохгүй хүмүүсийг  нь ялган сонгуульд залуучууд дэмжихгүй байх улс төрчдийн нэрийг жагсаасан  “Хар лист” гаргана гэж улс төрчдийг баахан “айлгасан”.

Тэгж байснаа гэнэтхэн зөн билэгч  аятай “2020 он гэхэд л цэвэр усны төлөөх дайны эхний давалгаа эхэлнэ” гэж байснаа “Надад хүн төрөлхтнийг аврах том зорилго байна” хэмээх алдарт  “авангард”  үгээ  хэлсэн.

Гэтэл саяхнаас тэрээр:  “1921 онд бид бошгыг халах Залуучуудын эвлэл нэртэй байгуулагдаж  байсан бол одооноос  бошгыг  мөрдөх холбоо  болох ёстой” гэсэн “агуу”  үг хэлжээ.11059699_10206355071573953_2418367504515074603_n

Үнэн хэрэгтээ Монголчууд “тэнгэрийн бошго, бурханы бошго” гэж ярьдаг. Тэгэхээр бошго гэдэг   үг бол “бурханы зарлиг, тэнгэрийн лүндэн”  гэсэн утгатай үг. Магадгүй 1921 оны үеийн хувьсгалт сэхээрэлд автсан залуус  “Бошгыг халах”  гэдэг нэрээр бурхан шашныг үгүйсгэх, мухар сүсгийг халах гэсэн утгаар ойлгож хэрэглэж байсан биз.

Харин өнөөдөр МЗХ-ны Ерөнхийлөгч  А.Мөнхбат “бошгыг мөрдөх  холбоо болох ёстой” гэж хэлснээр Монголын  залуучуудыг чухам юуг дагаж мөрдөхийг уриалаад байгаа  нь  ойлгомжгүй хэвээр байна. Арай тэрээр  “зөн билэг, дэлхийг аврах их  үйлсээ бошгыг мөрдөх” үйл хэрэг гэж ойлгоод байгаа юм биш дээ. Ингэж хэлэх учир бас байна. Юу гэвэл МЗХ-ны нэг  давхарт доктор З.Бат-Отгоны “Манукол” академийн оффис байрладаг.11938181_10206196519166480_1694062334_n Сүүлийн үед А.Мөнхбатын үгэнд: “Хүн төрлөхтнийг аврах гаргалгаа, Нүүдэлчин, манай хаад, төр барих, засаглах нууц” гэх мэт үг их сонсогдох болсноос гадна  “Манукол” академийн тэргүүн доктор З.Бат-Отгоны хэлдэг  “угтаж мэдэх, тосож бэлдэх, тэсэж үлдэх” гэдэг үгийг А.Мөнхбат хэлэх болжээ.11922953_801783729938185_1325220758_nҮүнээс үзвэл тэрээр З.Бат-Отгоны үнэнч шавь нарын нэг болж, өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан  Монголын залуучуудын байгууллагыг  хөдөлгөх бололтой.

Сонсоод байхад орон гаран юм ярих хирнээ  А.Мөнхбат асар их амжиргаатай нэгэн. Тэрээр Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Залуусыг ажилтай орлоготой болгох нэрээр Хөдөлмөрийн яамтай 600 сая төгрөгийн гэрээ байгуулж, үүндээ ганцхан сайт байгуулахын төлөө 38 сая төгрөг төсөвлөж гаргуулж чадсан байдаг.

11146275_544571822351628_7206780519161439896_n11121640_909865369034605_1748006268_n Мөн одоогоос жилийн өмнө өөрийн найз,  одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дэмжлэгтэйгээр МШХХГ-ын  даргаар ажиллаж байхдаа Хятадын  харилцаа холбооны ZTE сүлжээг монголд нэвтрүүлэхэд идэвхийлэн оролцсон гэдэг. АНУ тэргүүтэй дэлхийн томоохон улс орнууд Хятадад төвтэй  харилцаа холбооны ZTE  сүлжээ болон гар утсыг хэрэглэхээс татгалзсаар байхад өнөөдөр манай улсын тагнуул, цагдаа, цэргийнхэн энэ сүлжээнд суурилсан  G-Mobil үүрэн телефоны гар утсыг ашиглаж байгаа.  3682860e15d49c51big

Ийм л зөн билэгч, агуу суут, тэнгэрийн бошгийг хэрэгжүүлэгч, ашиг сонирхолын зөргчилтэй  нэгэн Монголын Залуучуудын Холбоо гэдэг их айлын эрхийг гартаа  аваад сууж байна.

Ц.Мөнх

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …