Баруун бүсийн залуус чуулна

1794060b-d3e6-4e1f-b4d0-72b1e1462c26Монголын Залуучуудын Холбоо он гарсанаас хойш 12 жил завсарласан V  их хурлаа амжилттай хуралдуулж, мөн Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаанаа ч хийсэн. Харин зуны гурван сарын хугацаанд зургаан жил завсарласан бүсийн чуулганаа хуралдуулахаар болжээ. Ингэхдээ Баруун бүсийн аймгуудаас  чуулганы салхийг хагалж,  Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан аймгуудын нийт 200 орчим залуус чуулахаар болжээ. “Нутагтаа сайхан амьдарцгаая”  уриан дор зохион байгуулагдах уг чуулганыг залуучуудад тулгамдаж буй асуудлуудаар орон нутгийн залуучуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, МЗХ-ны дүрэм, стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, орон нутгийн салбар, зөвлөлүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, удирдлагуудыг шинэ мэдээллээр хангах, залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдийг чадавхжуулах сургалт хийх, орон нутгийн залуучуудад МЗХ-ны үйл ажиллагааг хүргэх, Бүс нутгийн залуучуудын санал санаачлагыг нэгтгэн хүний хөгжлийн илтгэлд тусгахаас гадна Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын бичиг баримтанд оруулах зорилготой зохион байгуулж байна.Тус чуулганыг Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Монголын Залуучуудын Холбоо, Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо,  Баян-Өлгий аймаг дахь Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага хамтран зохион байгуулж байна. Чуулган энэ амралтын өдөр буюу зургаадугаар сарын 20,21-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд болно. Харин дараагийн чуулган Өмнөд бүсийн аймгуудыг хамруулан ирэх долдугаар сарын 3, 4 –ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдах нь.

Ugluu-logo34

Санал болгох мэдээ

ВЬЕТНАМ УЛСТАЙ ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист …