МЗХ, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран ажиллана

f92bd727-af99-41a1-ae40-d0586087016cМонголын Залуучуудын Холбоо, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2020 хүртэл хамтран ажиллахаар боллоо. Уг санамж бичигт МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар өнөөдөр гарын үсэг зурсан юм.

Уг санамж бичгийн хүрээнд МЗХ-оос  нийгмийг шударга байлгах үйлсэд гал барьж байдаг сэтгүүлч залуучуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төрөл бүрийн сургалт семинарт хамруулж мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх зэрэг олон талаар хамтран ажиллахаар болсон байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс МЗХ-ны зорилт, бодлого чиглэлийг олон нийтэд сурталчлахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэх аж.  Мөн дашрамд сонирхуулахад “Буянт ухаа-2” хорооллоос Монголын залуучуудын холбоонд хувиарласан 50 квотын 5/1 буюу 10 квотыг сэтгүүлчдэд олгохоор болсноо дуулгалаа.

504fb882-8f4f-4a71-9f87-ce9d48e89501

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …