Ч.Мөнгөндалай зүүн аймгуудыг тойрох аялалдаа гарлаа

1 copyХэл яриа, сонсголын бэрхшээлтэй хэдий ч унадаг дугуйгаар эх орныхоо баруун аймгуудыг тойрон аялж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хөгжлийн бэрхшээл саад болохгүй, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чин үнэнч зориг, хүсэл эрмэлзлэл байхад ямар ч зүйлийг хийж болдог гэдгийг Монгол түмэндээ батлан харуулсан Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа 2015 оны 07-р сарын 09-нд буюу өнөөдөр гарч байна.

Тэрээр өнгөрсөн удаад баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6 200 км замыг унадаг дугуйтай туулж зорилгынхоо эхний алхмыг биелүүлж байсан юм. Тэгвэл энэ удаад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг 8 аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг, 60 гаруй сум, суурин, хилийн 3 зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг туулах төлөвлөгөө гаргаад байна.

1 copyaМонголын Залуучуудын Холбооны салбар, аймгийн залуучуудын холбоодын тэргүүн болон тэргүүлэгч гишүүд угтах, үдэх, байрлуулах зэрэг ажлыг зохион байгуулна.

Түүний зүүн аймгуудаар аялах уг аялал нь өнөөдрөөс эхлэн ирэх арваннэгдүгээр сар хүртэл 4 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд аялал амжилттай  өндөрлөснөөр Монгол улсыг дугуйгаар бүтэн тойрсон тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний хийж буй хамгийн том аялал болон түүхэнд бичигдэх юм.

Мөн ХБИ Ч.Мөнгөндалайн аяллын ерөнхий ивээн тэтгэгч байгууллагыг хайж байгаа бөгөөд аяллын ерөнхий ивээн тэтгэгч болох хүсэлтэй байгууллагууд Монголын Залуучуудын Холбоотой холбогдож санал хүсэлтэй илэрхийлж болох юм байна.

 Монгол орны зүүн аймгийг тойрон аялах аялал амжилттай болвол Ази тивийн орнуудыг унадаг дугуйгаар тойрон аялах аяллыг 2016 онд хийхээр төлөвлөж байна.

4 copya

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …