МЗХ-г ЗГ-ын хэрэгжүүлэгч “хяналтын” байгууллага болгочихооч, А.Мөнхбатаа

Нүүрс хөтөлбөртэй холбоотой мөнгөний хэрүүл хэдэн сар жил үргэлжилсний эцэст өчигдөр орой шүүх шийдвэрээ гаргалаа.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд Л.Гансүхэд 4.6 жил жирийн дэглэмтэй ангид хорих ялаар шийтгэсэн юм.

Харин улс төрд хэтэрхий хошуу дүрэгч МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нүүрс хөтөлбөртэй “хутгалдахаар” болжээ.

“Ядарсан гэр хорооллыг” дулаан өвөлжүүлэхээр тэрбээр бэлтгэлээ базаасан гэнэ. Тодруулбал “МЗХ нүүрсний шилэн хөтөлбөр эхлүүлэхээр бэлтгэлээ эхэллээ. Өмнөх алдааг давтахгүйгээр мичин жилдээ ядарсан гэр хорооллоо дулаан өвөлжүүлье!” гэсэн санаачилга гаргаж байгаа аж.

sdwqgreswgreӨмнө нь улс төрчдийг хар, цагаан жагсаалтаар ангилж ялгана хэмээн олон жилийн түүхтэй залуучуудын байгууллагын хэтэрхий улс төржүүлж байсан. Тэгвэл энэ удаад нүүрс хөтөлбөрт хяналт тавина гэсэн ээлжит шоудалтаа эхэллээ.

Нэртэйгээр нь МЗХ-г Засгийн газрын хэрэгжүүлэгч хяналтын агентлаг болгоод өгөөч гэж Ерөнхий сайд ахаасаа гуйчихсан нь илүү дээр биз.

Залуучуудыг улс төржүүлж, талцуулж, хэнийг ч шүүхээс гэм буруутайг тогтоогоогүй байхад хар жагсаалтанд багтаана гэж “том” дуугарч чаддаг тэрбээр энэ удаад МЗХ-г нүүрс хөтөлбөртэй хутгах нь.

Төрийн ажилд хэтэрхий “амбиц” хөөж, хошуу дүрж суухыг оронд үнэгүй хувцас тараах сургаар Номингийн үүдийг сахиж зогссон залуусаа, өдрөөс өдөрт гэр бүлээ орхин Солонгосыг зорьж буй залуусынхаа төлөө өөрийг сэтгэж ажиллаасай билээ.

А.Туяа

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …