МЗХ наймдугаар сарыг “Залуу насандаа сайхан амьдаръя” уриатайгаар эхлүүллээ

d30d3e1e-88ea-4ab0-9e19-b16a13653fc9Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ  наймдугаар сарыг “Залуу насандаа сайхан амьдаръя” уриатайгаар  “Залуу” сар болгон зарлалаа.

 “Залуу” сар болгож буй нь залуучуудын нийгмийн идэвхийг сайжруулах, тэдний дуу хоолойг сонсож, орон нутгийн залуучуудад хүрч ажиллах, мөн залуучуудын байгууллагуудыг чадавхжуулах зорилготой аж.

Уг сарын хүрээнд “Залуучуудын бүсийн чуулган”-ууд зохион байгуулж орон нутаг дах залуусынхаа дуу хоолойг сонсох, “All operations-2015” өдөрлөг, “Хөдөлмөр зуучлал” хэлэлцүүлэг, “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …