Орон нутаг

March, 2015

  • 2 March

    Ховд аймагт малын гоц халдварт өвчин гарчээ

    Ховд аймгийн Булган, Үенч сумдын нутагт шүлхийн шинж тэмдэг бүхий өвчнөөр мал өвчилж, энэ өвчний хүрээ 3 сарын 3 гэхэд хоёр сумын нутгийг хамран өвчилсөн малын тоо 700 гаруйд хүрээд байна гэсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас өглөө. Албаны эх сурвалжийн мэдээлснээр 2015 оны 2-р сарын 26-ны өдөр анхны дуудлагыг хүлээн авч аймгийн онцгой комисс хуралдан ажлын чиглэл гаргажээ. Үүний …

February, 2015

  • 28 February

    Улаанбаатарт амьдарч байгаа Ховдчуудын цасны баяр амжилттай боллоо

    Алс тэртээх баруун хязгаар Ховд аймгаас Улаанбаатар хотод суурьшин ажиллаж  амьдарч байгаа иргэдийн дунд Ховд аймгийн Нутгийн зөвлөлөөс 2 жил тутамд нутгийнханы нэгдсэн золголтыг хийдэг улдамжлалтай. Энэ  жилийн хувьд Ховдчууд нэгдсэн золголт болохгүй завсрын жил бөгөөд харин сумдын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, гишүүдийг оролцуулсан золголт, цасны баярын арга хэмжээ 2 сарын 28-ны бямба  гарагт БХЯ-ны харьяа “Энхийн төлөө цогцолбор”-т амжилттай болж …

  • 23 February

    Ховд нутгийн Улсын сайн малчид шагналаа гардлаа

    “Фронтод 70 хул морь бэлэглэж байсан” Монгол Улсын баруун хязгаар Ховд аймгийн Дарви, Мөст сумыг зориод ирлээ. Ховд аймаг нь Улаанбаатар хотоос 1600 км зайтай оршдог олон ястны өлгий нутаг билээ.  Ховдын баруун хязгаарт өвлийн тэсгэм хүйтэн уур амьсгал яльгүй зөөлөрч, хаврын урьтай золгожээ.  Харин ноён оргил Сутай хайрхан хүйтэн уур амьсгалыг улам мэдрүүлэх шиг дүнсийн харагдана. Цаст богд нь …

  • 17 February

    Ховд аймаг: Морин жилийн 9 алдартнаа шалгарууллаа

    Төсвийн тухай Монгол улсын хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг үндэслэн Ялгуусан хэмээх морин жилд Ховд нутгийнхаа нэрийг улс, орон нутгийнхаа хэмжээнд сайнаар дуурсгаж, аймгийн нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэл, дэд бүтэц, хууль зүй, байгаль орчин, соёл спортын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, дараах иргэдийг “Аймгийн есөн алдартан”-аар шалгаруулж, Ховд …

  • 11 February

    Сумдын засаг дарга нарт зөвлөгөө өгчээ

    Дорноговь аймгийн  прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу тус аймгийн 14 сумын засаг даргыг хүлээн авч уулзан аймгийн хэмжээнд 2014 онд  гарсан гэмт хэргийн гаралт, эрүүгийн нөхцөл байдал, төрийн албан хаагчдаас үйлдсэн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй  мэдээлэл хийсэн байна. – Иргэд архи согтууруурах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гарсаар байгаа тул иргэдэд …

  • 11 February

    Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын “аймаар” сурталчилгаа

    Говь-Алтай аймгийн Засаг дарга, аймгийн ардчилсан намын дарга О.Амгаланбаатар өөрийн албан тушаал, төрийн эрх мэдлээрээ далайлган сонгуулийн “шоу”-гаа эхэлжээ. Эхлэх эхлэхдээ бүр цэвэр усны хаяг шошго дээр өөрийн хөрөг, гарын үсгээ, албан тушаалаа хэвлээд гаргачихсан байх юм. Яг л мөнгөн дэвсгэрт дээр байдаг Чингис хаан, Сүхбаатар жанжины хөрөг шиг сүртэй хаяг шошготой ус үйлдвэрлэжээ. Цэвэр усны хаяг шошгийг хараад байхад “Бидний …

  • 10 February

    Дорнод аймгийн Матад сумын нутагт газар хөдөлжээ

    Өнөөдөр өглөө буюу 2015 оны хоёрдугаар сарын 11-ний 04:40 цагт /Улаанбаатарын цагаар/ Дорнод аймгийн Матад сумын төвөөс зүүн зүгт 72 км-ийн зайтай газарт 3.6 магниудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ гэж Одон орон геофизикийн судалгааны төвөөс мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан  ба тусаймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан сумын Засаг дарга Т.Баатараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд  мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэсэн гэж Онцгой Байдлын …

  • 8 February

    Сэлэнгэ аймгийн манлайлагч 100 залуучуудын уулзалт боллоо

    УБ хот дахь Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулсан “СЭЛЭНГЭ‬ АЙМГИЙН МАНЛАЙЛАГЧ -100 ЗАЛУУ‬” арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Салбар бүрийн манлайлагч залуучууд нэгэн өдөр цуглаж, цаашид хамтран ажиллах, нутгийнхаа төлөө олон ажил хийхээр болсон бөгөөд уриалга гаргалаа.

  • 8 February

    Ховд аймагт хайрын шүлгийн “Цагаан уул” наадам зохион байгуулагдлаа

    Ховд аймгийн Залуучуудын холбооноос 02 дугаар сарын 07-ны өдөр хайрын шүлгийн “ЦАГААН УУЛ” яруу найргийн наадмыг амжилттай зохион байгууллаа. Монгол улсад сор болсон хоёр том яруу найргийн наадам бий. Энэ бол идэр насны наадам “Болор цом”, залуу найрагчдын хайрын шүлгийн наадам болох ” “Цагаан уул” билээ. “Цагаан уул” наадам бол залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагддаг хамгийн чанар чансаатай наадам …

  • 7 February

    Хэнтий аймгийн Залуучуудын холбооноос “Шилдэг гэр бүл-шинэ байр” төсөл хэрэгжүүлнэ

    Хэнтий аймгийн залуучуудын холбоо Монголд анх удаа 55 сая төгрөгний шагналын сантай “ШИЛДЭГ ГЭР БҮЛ- ШИНЭ БАЙР” реалити шоуг зохион байгуулахаар 1 сарын турш ажиллалаа. Зогсолтгүй сайн ажилласны үр дүнд энэхүү санхүүжилтыг босгож нутгийнхаа 5 гэр бүлийг байраар хангах нөхцөл бүрдсэн байна.

  • 5 February

    Дорноговь аймгийн ТББ-ууд хамтран уриалга гаргав

    УРИАЛГА Эрхэм хүндэт Дорноговьчууд та бүхэндээ ирж буй хонин жилийн мэнд дэвшүүлж, аз жаргал амжилт бүтээлийн дээд бүхнийг хүсье. Монголчууд бид эрт дээр үеэс аливаа баяр ёслолдоо өв уламжлал, ёс заншлаа дээдлэн цайлган сэтгэлийн бэлгэдэл болсон айраг, цагаан идээгээр дайлах хүндэтгэлийн үйлийг хэвшүүлж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Гэтэл хэдий үеэс нь үл мэдэгдэх “Архи бол идээний дээж”, “Цагаан сараар …

  • 4 February

    Ховдод 1000 тэмээний баяр болов

    Ховд аймгийн Манхан суманд Үндсэн хуулийн өдрөөр “Тэмээ өсгөх, арчлах, маллах, уналга эдэлгээнд сургах” сэдвээр онол практикийн бага хурал хийж энэ үеэр тэмээний дуу, шүлэг, зургийн уралдаан зохион байгуулсан аж.  Тэгвэл Монгол Улсын сайн малчин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тэмээчин Х.Эрдэнээгийн санаачилга, тус багийн тэмээчдийн дэмжлэгээр Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт 1000 тэмээний баяр  болжээ. Тооройн элс …

  • 3 February

    Завханд нэг иргэн сураггүй болжээ

    Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Нэгдүгээр гудамжинд оршин суугч, 23 настай, эрэгтэй Б гэгч 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 22:00 цагийн орчим  тус сумын Жинст багийн нутаг “Уран байгаль” зочид буудлаас гэр рүүгээ яваад сураггүй болжээ. Энэ талаарх мэдээллийг 2015 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, орон нутгийн иргэд …

  • 1 February

    Үе солих хагалгааг орон нутагт амжилттай хийлээ

    Монгол Солонгосын хамтарсан “Уваши Мед” ХХК-тай Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засал гэмтлийн эмч нар хамтран 2015 оны 01 сарын 15-16-ны өдрүүдэд өвдөг, түнхний үе солих хагалгааг орон нутагтаа амжилттай хийлээ. Өндөр технологи бүхий гэмтэл согогийн мэс заслын аргуудыг орон нутагтаа үе шаттайгаар нутагшуулах, 3-р шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулах, иргэдийн чирэгдлийг багасгаж, эдийн засгийн хэмнэлтийг бий болгосон онцгой ач холбогдолтой …

  • 1 February

    Дорноговь аймгийн Прокурорын газраас зөвлөгөөн зохион байгууллаа

    Дорноговь аймгийн прокурорын газраас санаачлан 2015 оны  01 дүгээр сарын 30-ны өдөр “Хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг хангуулах нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж тус аймгийн Шүүх,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газар, Даланзадгад сумын Засаг даргын тамгын газар, Тахарын албаны алба хаагчдыг оролцсон байна. Зөвлөгөөнөөр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд Даланзадгад сумын засаг даргаас хуульд заасан үүргээ гүйцэтгэн …