УИХ-ын дарга Дундговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.05/ Дундговь аймагт ажиллаж байна.

DSC_6367Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга 2014 онд тус суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлж, орон нутгийн сангийн хөрөнгөөр байгуулсан малын тэжээлийн агуулах, биеийн тамирын талбай болон бусад обьектыг танилцууллаа. Үүний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд Мандалговь суманд хүрэлцэн ирлээ. Тэрээр тус аймгийн иргэдэд 10.30 цагаас Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолын талаар мэдээлж, иргэдтэй уулзалт хийх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Дундговь аймаг: Соёлын өв, археологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ц.Төрбат, МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн …