Ховд нутгийн ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ

11006149_689072084539003_159634434_nОлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Ховд нутгийн залуусын нэгдэл болсон “Ачит үрс” ТББ –аас санаачлан Улаанбаатар хотод амьдарч буй Ховд аймгийн харьяат ахмад настан ээжүүддээ зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг 7 дахь жилдээ зохион байгууллаа.

Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, тэдэндээ тус дэм болох зорилгоор төрөлх нутгаасаа хол Улаанбаатар хотод ирж амьдарч буй азай буурлууд баярын энэ өдрөөр цугларч хууч хөөрөн, нутаг усаа дурсаж, залуу нас, ажил хөдөлмөрөө зориулж явсан хамт олонтойгоо хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүлж баяр жаргалаа хуваалцдаг уламжлалтай.

Тус арга хэмжээнд Ховд аймгийн эрүүл мэнд, боловсрол, ахуй үйлчилгээ, худалдаа, нутгийн засаг захиргаа, үйдвэрлэлийн байгууллагад ажиллаж байсан нийт 230 гаруй ахмад настан ээжүүд оролцлоо.

11047149_689072301205648_1461713348_n 11051113_689072294538982_1826236201_n 11006095_689072371205641_1775632290_n 11040111_689072121205666_1518558323_n 11015302_689072281205650_1263743840_n 11051506_689072517872293_1948131850_n

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …