2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 94 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн “Эрчүүдийн холбоо”-ноос 9 алдартан аавуудыг шалгаруулж, шагналаа. “Эрчүүдийн холбоо” нь 2004 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд жил бүр уламжлал болгон 9 алдартан аавуудыг шалгаруулан, алдаршуулдаг билээ. 2004 оноос хойш нийт 1118 алдартан аавуудыг шалгаруулж, шагнаж урамшуулжээ. 9 алдартан аавын шагналыг …
Орон нутаг
March, 2015
-
18 March
Ховд аймагт “Монгол цэргийн өдөр”-ийн баярын нээлт болов
2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 94 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын нээлтийн үйл ажиллагаа Ард Аюушийн талбай дээр болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн дарга, хурандаа Б.Галбадрахад илтгэл өгч, мэндчиллээ. Дэд хурандаа О.Хүрэлбаатар Зэвсэгт хүчний 94 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан “Цэргийн ёслол хүндэтгэлийн …
-
16 March
Завхан аймгийнхан “Авьяас хөтөлбөр”-ийн хэрэгжилтэнд өндөр үнэлгээ авчээ
Дэлхий ертөнц даяарчлагдан, нийгмийн харилцаанд мэдээллийн технологи, техникийн дэвшил нэвтрэх тусам хүний байгалиас заяагдмал төрөлх шинж саармагжиж, амьдралын үнэт зүйлийн тухай ойлголт өөрчлөгдөн, уламжлалт ёс суртахууны үнэ цэн буурч байна. Нийгмийн харилцаа, хүний сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлтүүд нь бухимдал, ганцаардал, айдас, гэмт хэрэг, ёс суртахуунгүй явдлыг нийгэмд газар авах нөхцөл болдог бөгөөд үүний гол хохирогч нь хүүхэд юм. Ерөнхий боловсролын сургуулийн …
-
16 March
Ховд аймагт цэрэгжилт, спортын “Дөл” тоглолт амжилттай зохион байгуулагдлаа
Ховд аймгийн Засаг даргын 2015 оны Батлан хамгаалахын сайдтай байгуулсан гэрээний дагуу Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд цэрэгжилт, спортын “Дөл тоглолт”-ыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн Залуучуудын холбоо санаачлан энэ амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тоглолт нь Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 94 жил ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд орон нутагт Батлан хамгаалах салбар, …
-
16 March
Өгийнуурыг хамгаалах “Өгий сан”-гийн нээлт боллоо
Архангай аймгийн Өгийнуур суманд байрлах Өгий нуур жилийн дөрвөн улиралд амрагчдын хөлд дарагддаг байгалийн үзэсгэлэнт газар билээ. Тиймээс ч жил бүр Өгий нуурыг зорих хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа. Учир нь нийслэлд хамгийн ойр бөгөөд 200 км-ийн зайтай оршдог. Энэ нь Өгийг зорих хамгийн том шалтгаан болж байгаа юм. Түүнчлэн хүн байгаль дэлхийтэйгээ зохисгүй харьцсанаас болж байгалийн үзэсгэлэнт газарт үгүй …
-
15 March
Дэлхийн ноён оргил Эверестэд 74 настай гавьяат тамирчин Т.Гүррагчаа авирна
Жуулчдын мөрөөдөл болсонЭверестэд авирахаар сэтгэлшулуудсан уулын спортын олонулсын хэмжээний мастер, олонулсын шилдэг уулчин, МонголУлсын гавьяат тамирчин, Онцгойбайдлын газрын сургагч багшТ.Гүррагчаа Дэлхийн зулай болсонЭверестэд авирснаар түүний хувьдолон, олон оргилыг эзлэх юм. Хүн төрөлхтний хүчин чадал,боломж, чадавх, тэсвэрхатуужлын оргилыг тэр эзлэхээраян замдаа гарлаа. Түүнийг энэсарын 12-ны өдөр нутгийн зонолон нисэх буудал дээр аяныерөөлтэй, сүү өргөн үдлээ. Энэ үеэртүүнтэй уулзаж товчхон ярилцлаа. Танд …
-
15 March
Архангайд шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц ашиглалтанд орлоо
Архангай аймагт “Дашваанжил” компанийн шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц ашиглалтанд орж буйтай холбогдуулан МХЕГ, аймгийн МХГ, ОБХ хамтран “Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн болон техникийн аюулгүй байдлыг хангах” салбарын сургалтыг зохион байгуулав. “Хүний төлөө – Зөв тус” сарын аяны хүрээнд хийгдэж буй уг сургалтанд шингэрүүлсэн шатдаг хий ашиглагч 37 аж ахуйн нэгжийн удирдлага, техникийн ажилтнууд, …
-
12 March
“Өгий цом-2015” тэмцээн ба Өгий нуурыг хамгаалах санаачлага
Архангай аймгийн нутаг даь Өгий нуурыг мэдэхгүй Монгол хүн байхгүй биз ээ. Сүүлийн жилүүдэд байгалийн тансаг бүхэн хосолсон энэ нуурын усны түвшин багасч, экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүрчээ. Өгий нуурыг усаар тэтгэж байсан “Хөгшин” Орхон гол ч зундаа нуураа хүрэлгүй татарч усаар хангаж чадахаа больжээ. Ийм хүнд нөхцөл улам даамжирвал Өгий нуурын загас жараахай, ургамал устаж, нуур тэр чигтээ байхгүй …
-
11 March
Ховдод шүлхийгээр өвчилсөн малын тоо 848-д хүрчээ
Ховд аймгийн Булган Үенч суманд хүн мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар шүлхийгээр өвчилсөн малын тоо 848-д хүрээд байна. Булган Үенч суманд гарсан олон улсын худалдааны хөл хориот, хүн, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг Ховд аймгаас цаг алдалгүй авч хэрэгжүүлэн хорио цээрийн дэглэмийг чанга сахиж мөрдсөнөөр шүлхийн өвчлөл багасаж …
-
11 March
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээгээр хангалтгүй оноо авсан Говь-Алтай аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн мэдлэг олгох сургалт зохион байгуулж, аймаг, сумдын Засаг даргын Тамгын …
-
10 March
Цэвэр усаар өөрийгөө рекламдсан Говь-Алтай аймгийн Засаг даргад хариуцлага тооцно
Говь-Алтай аймаг бол ундны усны гачаалалтай аймгуудын нэг. Гэтэл тус аймгийн Засаг дарга цэвэр усны сая, хаяг шишго дээр томоос том өөрийнхөө хөрөг зураг, албан тушаал, гарын үсгээ томоос том хэвлэсэн нь нэг хэсэг цахим сүлжээгээр шүүмж дагуулж”онигоонд орсон”. Эл асуудлыг АТГ-аас шалгаж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн эсэх …
-
10 March
Ховд аймгийн иргэд, сонгогчид 2 гишүүндээ фэйсбүүк сүлжээг ашиглан ханддаг болжээ
Хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд тойрогтоо байнга очиж ажиллах боломж тааруу байдаг. Нэн ялангуяа төвөөс алслагдсан аймгуудын ард иргэдийн хувьд УИХ-д сонгосон түшээдтэйгээ үе үе уулзаж санал бодлоо хуваалцах боломж хязгаарлагдсал байдаг. Тэгвэл сошиал сүлжээ буюу фэйсбүүк, твиттерээр дамжуулан иргэд, сонгогчид тойргоосоо сонгогдсон төрийн түшээддээ хандаж үзэл бодол, саналаа илэрхийлэх, асуулт асуух боломж улам бүр нээлттэй болж байна. Үүний …
-
9 March
Эрдэнэбүрэнд усан цахилгаан станц барина
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, тус бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангах зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа. Усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг 2015 онд багтаан шинэчлэн боловсруулахад шаардагдах хөрөнгийг 2015 …
-
9 March
Ховд аймаг хорио цээрийн дэглэмийг тогтоожээ
Ховд аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр болж Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан мал амьтны халдварт өвчин шүлхий гарсантай холбогдуулан А/73 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосныг мэдэгдлээ. 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Булган, Үенч сумын нутагт шүлхий өвчний голомт бүхий газар нийт 839 мал өвчилж, нэг бяруу үхсэн. Өдөрт 4-5 …
-
9 March
Ховд нутгийн ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Ховд нутгийн залуусын нэгдэл болсон “Ачит үрс” ТББ –аас санаачлан Улаанбаатар хотод амьдарч буй Ховд аймгийн харьяат ахмад настан ээжүүддээ зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг 7 дахь жилдээ зохион байгууллаа. Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, тэдэндээ тус дэм болох зорилгоор төрөлх нутгаасаа хол Улаанбаатар хотод ирж амьдарч буй азай буурлууд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл