Орхон аймгийн залуус спортлог давалгаанд нэгдлээ

ea820949-0090-4e38-a374-11e1922feef9Бидний амьдралд зайлшгүй байх ёстой дадал зуршлуудын нэг бол биеийн тамираар хичээллэж түүнийгээ өдөр тутмын хэрэгцээ болгох явдал юм. Тиймээс ч Монголын Залуучуудын Холбоо нь хүүхэд залуустаа спортын ач холбогдлыг танин мэдүүлэх, цаашлаад спиртнээс татгалзаж, эрүүл зөв бие бялдартай болохын тулд спортоор хичээллэх ойлголтыг төлөвшүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулсаар байгаа билээ. Энэ ч утгаараа  сүүлийн жилүүдэд спортоор хи­чээл­лэх залуусын тоо эрс нэмэг­дэж байгаа.

Түүнчлэн МЗХ нь өнгөрөгч гуравдугаар сарыг “Спортлог” сар хэмээн зарлаж медальд хүрэх зам “С” зэрэглэлийн волейболын тэмцээн, ажлын байран дахь “Өглөөний дасгал” аян гээд нийтийг  хамарсан олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Энэхүү  спортлог давалгаанд орон  нутгийн залуус  ч нэгдэж спортын олон төрөлт тэмцээн уралдааныг зарлаж аваргуудаа шалгаруулсан.  Тэгвэл удаад Орхон аймгийн  залуус Залуучуудын Холбооны Удирдлагын баг, идэвхтэн гишүүд, сонгуульт ажилтнууд, Салбар зөвлөл, сонирхлын клубуудын тэргүүн нарын дунд Волейбол, даартсын нөхөрсөг тэмцээнийг  энэ амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Төрөл тус бүр  дээр  шилдгүүдээ тодруулан алт, мөнгө,  хүрэл  медалийг гардуулан өгч, шилдэг тамирчид нь шилжин явах цомыг гардан авсан байна. Уг тэмцээнийг н.Мөнхтүвшин захиралтай “Эрдмийт” ХХК ивээн тэтгэж оролцжээ.

c39e232a-0d04-4f7f-a68d-6ed746a59703 155f77e1-ed43-4f57-8610-b2ec9c77eb5e

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …