Орон нутаг

March, 2015

  • 10 March

    Ховд аймгийн иргэд, сонгогчид 2 гишүүндээ фэйсбүүк сүлжээг ашиглан ханддаг болжээ

    Хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд тойрогтоо байнга очиж ажиллах боломж тааруу байдаг. Нэн ялангуяа төвөөс алслагдсан аймгуудын ард иргэдийн хувьд УИХ-д сонгосон түшээдтэйгээ үе үе уулзаж санал бодлоо хуваалцах боломж хязгаарлагдсал байдаг. Тэгвэл сошиал сүлжээ буюу фэйсбүүк, твиттерээр дамжуулан иргэд, сонгогчид тойргоосоо сонгогдсон төрийн түшээддээ хандаж үзэл бодол, саналаа илэрхийлэх, асуулт асуух боломж улам бүр нээлттэй болж байна. Үүний …

  • 9 March

    Эрдэнэбүрэнд усан цахилгаан станц барина

    Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, тус бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангах зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа. Усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг 2015 онд багтаан шинэчлэн боловсруулахад шаардагдах хөрөнгийг 2015 …

  • 9 March

    Ховд аймаг хорио цээрийн дэглэмийг тогтоожээ

    Ховд аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр болж Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан мал амьтны халдварт өвчин шүлхий гарсантай холбогдуулан А/73 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосныг мэдэгдлээ. 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Булган, Үенч сумын нутагт шүлхий өвчний голомт бүхий газар нийт 839 мал өвчилж, нэг бяруу үхсэн. Өдөрт 4-5 …

  • 9 March

    Ховд нутгийн ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Ховд нутгийн залуусын нэгдэл болсон “Ачит үрс” ТББ –аас санаачлан Улаанбаатар хотод амьдарч буй Ховд аймгийн харьяат ахмад настан ээжүүддээ зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг 7 дахь жилдээ зохион байгууллаа. Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, тэдэндээ тус дэм болох зорилгоор төрөлх нутгаасаа хол Улаанбаатар хотод ирж амьдарч буй азай буурлууд …

  • 9 March

    Өмнөговь аймаг дэлхийд тэмээн сүргээрээ танигдана

    Тэмээн сүргээрээ Монголдоо тэргүүлдэг Өмнөговь аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Тэмээний баяр-2015” болж өндөрлөлөө. Хос зогдорт үүлдрийн тэмээгээрээ монголдоо алдаршсан Өмнөговь аймгийн Булган суманд зохион байгуулагдсан энэхүү баярт Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн тэмээчид оролцсон юм. Тэмээн баяр нийт 8 төрлөөр хоёр өдрийн турш зохион байгуулагдаж ялагчдаа тодруулсан. Тодруулбал тэмээн сүргийн сүр жавхааг харуулсан баярын парад болж, гурван насны буюу атан, тайлаг, …

  • 7 March

    Говь-Алтайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

    Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун хойш 32 км-ийн зайд орших нутагт энэ сарын 5-ны өдрийн 17 цаг 43 минут 45 секундэд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон аж. Аймгаас мэдэгдсэн мэдээнд газар хөдлөлтийн улмаас ноцтой гарз хохирол учраагүй гэсэн байна. Шуурхай.мн

  • 5 March

    Д.Цэвээнравдан: Хөгжлийн суурь асуудлуудаа цогцоор нь шийдвэрлэж чадсан цорын ганц аймаг, хот болж чадсан

    Хөхөгчин хонь жилийн босгон дээр Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдантай уулзаж ярилцлаа. -Ховдчууд хонин жилээ ямар амжилт бүтээлээр угтаж байна вэ? -Ховд аймгийн хувьд өнгөрч байгаа он жилүүд сайхан жил болж өнгөрч байна. Хамгийн чухал нь байгаль цаг уур ээлтэй сайхан байлаа. Зундаа бороо хур олон жилийн дунджаас ахиу орсон, цэцэг ногоо сайхан гарсан, урт сайхан намартай, ялангуяа морин жилийн …

  • 4 March

    Ховд аймагт “Нас, буяныг дэлгэрүүлэгч Цэнд-Аюуш бурхан-1080” төсөл энэ онд хэрэгжинэ

    Шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр МҮОНТВ-ийн мэдээллийн төвд нас буян арвижуулах 1080 Цэнд Аюуш бурхан бүтээн босгох төслийн талаархи хэвлэлийн бага хурал боллоо. “Насан хутаг, буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 1080 Цэнд-Аюуш бурхан бүтээн залах төсөл”-ийг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Ганданпунцагчойлон хийдээс хамтран Ховд аймагт энэ онд  хэрэгжүүлэх юм. Төслийн нээлтийг 2013 онд Улаанбаатар хотноо хийж …

  • 4 March

    УИХ-ын дарга Дундговь аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.05/ Дундговь аймагт ажиллаж байна. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга 2014 онд тус суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлж, орон нутгийн сангийн хөрөнгөөр байгуулсан малын тэжээлийн агуулах, биеийн тамирын талбай болон бусад обьектыг танилцууллаа. Үүний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд Мандалговь суманд хүрэлцэн ирлээ. Тэрээр …

  • 4 March

    “Join me on the bridge” тайван жагсаал Орхон аймагт болно

    Орхон аймгийн Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу Эмэгтэйчүүдийн Клуб” нь Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Хүчирхэг эмэгтэйчүүд Энх тайвны гүүр болдог” тайван жагсаалыг зохион байгуулж нийгэмд хүн хүнээ хайрлах, хотоо хайрлах, бусаддаа зөв сайхан сэтгэгдэл үлдээх ээж хүн, эх хүний хайр юу юунаас илүү ариун цагаан байдгийг харуулах ЭВ НЭГДЭЛ- ийн тайван жагсаалыг 2015-03-08- ны өдрийн 11:00-12:00 цагийн хооронд Амарын …

  • 4 March

    Ховд аймагт малын гоц халдварт шүлхий өвчнөөр 743 мал өвчилжээ

    Ховд аймгийн Булган Үенч суманд  малын гоц халдварт шүлхий өвчин гарсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тухайн сумдад мэргэжлийн анги албад, эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласаар  байна. Булган сумын Баянгол багийн Доод нарийн, Булган сумын төв Бүрэнхайрхан багийн Баазын лагер, Үенч сумын Жаргалан багийн Цагаан дэрс,  Үенч сумын Улиаст багийн Чацаргантын харз гэсэн 4 газар малын …

  • 3 March

    Увс аймгийн удирдлагууд нутгийнхныгаа уулзалт, золголтондоо урилаа

    Увс нутгийн түмэн олон энэ сарын 7-нд хуран чуулж, ахан дүүсээрээ учран золгож, алдарт дуучдынхаа тоглолтыг үзэж, аварга хүчит бөхчүүдийнхээ уран барилдааныг сонирхож нэгэн өдрийн турш баярлана цэнгэх нээ. Тодруулбал Увс аймгийн түүхт 90-н жилийн ойд зориулсан хандивын уулзалт, нэгдсэн золголт, Увсын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ардын авьяастан урлагийн мастеруудын нэгдсэн ‘’Увсын цэнхэр хязгаар’’ тоглолт, Бөхийн “Увс нуур” галын хүчит …

  • 3 March

    Мөс цөмөрч автобус усанд суужээ

    Гуравдугаар сарын 3-ны өдрийн 02:55 цагт Завхан аймгийн Онцгой байдлын хэлтэст Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дуганатын хясаа” гэдэг газар “Идэр” голын мөсөн дээгүүр зорчиж явсан 21 зорчигчтой хот хоорондын зорчигч тээврийн автобус болон ачааны автомашин мөс цөмөрсний улмаас голын усанд суулаа гэсэн дуудлага иржээ. Онцгой байдлын хэлтсийн гурван албан хаагч, нэг автомашинтайгаар ажиллаж, дээрх автомашин болон автобусыг голын уснаас татан …

  • 3 March

    Хөвсгөлд “Мөсний баяр” болж байна

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөсний баяр”-ыг өнөөдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд эхэллээ. Энэхүү баярыг БОНХАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, “Монгол аялал” холбоо хамтран зохион байгуулж буй юм. “Мөсний баяр”-ын үеэр мөсөн шагай, морин чарга, тэшүүр, мөсөн дээрх олс таталт, гар барилдаан, ардын дууны тэмцээн, үндэсний хувцас шалгаруулах гэхчлэн авхаалж самбаа, тэвчээр хатуужил шалгасан олон уралдаан болж байна.

  • 2 March

    Ховд аймгийн Булган суманд шүлхийн гаралт өндөр байна

    Алс баруун хязгаар Ховд аймгийн Алтайн цаадхи баруун бүсийн сумдад малын гоц халдварт шүлхий өвчин дэгджээ. Хамгийн сүүлд авсан мэдээгээр Булган суманд хамгийн олон буюу 681 мал өвчилсний 258 үхэр 346 ямаа,63 хонь, 14 тэмээ өвчилсөн бол Үенч суманд 8 үхэр, 27 ямаа, 13 хонь өвчилсөн гэсэн мэдээтэй байна. Өнөөдөр өглөө тус аймгийн онцгой комисс хуралдаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд …