Ховд аймагт цэрэгжилт, спортын “Дөл” тоглолт амжилттай зохион байгуулагдлаа

10646716_1804977646394449_4332937817954300787_nХовд аймгийн Засаг даргын 2015 оны Батлан хамгаалахын сайдтай байгуулсан гэрээний дагуу Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд цэрэгжилт, спортын “Дөл тоглолт”-ыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн Залуучуудын холбоо санаачлан энэ амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тоглолт нь Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 94 жил ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд орон нутагт Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин болон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үйл ажиллагааг сурталчлах, хүүхэд залуучуудад эх орон ч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл,тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, офицер, ахлагч нарын залгамж халааг дээшлүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй юм.
11060306_934209099952990_847887838229956654_nТоглолтонд Ховд аймгийн ерөнхий боловсролын 7 сургуулийн 140 гаруй сурагчид 14 хоногийн турш багштайгаа цуг бэлтгэл хийн энэхүү арга хэмжээнд оролцсон байна. “Дөл тоглолт” нь 1000 метрийн марш, зэвсэггүй гардан тулааны үзүүлэх тоглолт, биеийн тамирын I, II дугаар 16 тоот дасгал, галын бэлтгэлийн 12, 13 дугаар норматив, жагсаалын үзүүлэх тоглолт гэсэн хэсгүүдээс бүрдэж шилдгүүдээ шалгаруулсан юм. 1 дүгээр байранд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр 12 жилийн “Алтан шонхор” баг, 2 дугаар байранд Ерөнхий боловсролын 2 дугаар 12 жилийн “Элит” баг, Ерөнхий боловсролын 3 дугаар 12 жилийн “Шонхор” баг тус тус эзэллээ.

997083_934209203286313_261998802653552714_n 11071623_1804977819727765_1860398233790310180_n

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …