Жуулчдын мөрөөдөл болсонЭверестэд авирахаар сэтгэлшулуудсан уулын спортын олонулсын хэмжээний мастер, олонулсын шилдэг уулчин, МонголУлсын гавьяат тамирчин, Онцгойбайдлын газрын сургагч багшТ.Гүррагчаа Дэлхийн зулай болсонЭверестэд авирснаар түүний хувьдолон, олон оргилыг эзлэх юм.
Хүн төрөлхтний хүчин чадал,боломж, чадавх, тэсвэрхатуужлын оргилыг тэр эзлэхээраян замдаа гарлаа. Түүнийг энэсарын 12-ны өдөр нутгийн зонолон нисэх буудал дээр аяныерөөлтэй, сүү өргөн үдлээ. Энэ үеэртүүнтэй уулзаж товчхон ярилцлаа.
Танд цаст Гималайн ноён оргилЭверестэд авирах урилга ирж тунудалгүй аян замдаа мордох гэж байна? Анх хэзээ энэ санал ирсэн бэ?
Эверестэд авирах уулчин тухайн улсынхаа харьяа холбоогоор дамжуулаад зохих зөвшөөрөл авдаг юм. Зөвшөөрөл өгдөг тусгай газар бий. Тэндээс уулчдад урилга ирүүлдэг. Урилгын дагуу 100 гаруй сая төгрөг төлж байж авирах эрхтэй болдог. Би 2001 онд арван хоёр хүний багтай хамт Эверестэд авирах зорилгоор очсон юм. Тухайн үед хоёр улсын хамтын ажиллагааны дагуу бага мөнгөөр авирахаар очтол хэлэлцээр хүчингүй болчихсон байсан. Тэгээд мөнгөгүй байсан учраас Лобучи, Мерабек хоёрт авираад буцаад ирсэн юм. Ингэж явах үедээ хэдэн төгрөгийн хураамж төлдөг, ямар маршрутаар явах, хаана очиж хоноглох, хэдэн баазтай байдаг вэ гэдгийг судлаад ирсэн. Олон жил мөрөөдөж байсан ч хөрөнгө мөнгө олдохгүй байлаа. Харин өнгөрсөн аравдугаар сард Улсын онцгой байдлын дарга, хурандаа Бадрал Ховдын салбар дээрээ очиж ажилласан юм. Энэ үеэр нь би танилцсан. Тэгээд манай гэрт очъё гэхээр нь дагуулаад явлаа. Өөрийн намтар түүх, гаргасан амжилтаа танилцуулаад Эверестэд авирах мөрөөдлөө хэлтэл “Та бэлтгэлээ хийж бай. Хөрөнгө мөнгийг би цуглуулъя. Дуудсан цагт Улаанбаатарт хүрээд ирээрэй” гээд явсан. Ингээд л явах болчхоод байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд Непалд очсон байхаар төлөвлөж байгаа. Би 74 настай. Надад чадал байна, эрүүл бие байна. Нэг насныхаа зорилго, мөрөөдлийг биелүүлнэ дээ.
74 нас гэдэг залууд лав тооцогдохгүй. Ийм насанд Гималайг зорьсон хүн хэр олонбайдаг юм бол?
Хэдэн жилийн өмнө Японы уулчин 73 насандаа Эверестэд авирсан байдаг юм билээ. Харин 74 настайдаа авирч байсан хүн байхгүй. Би өөртөө эргэлзэх зүйл алга. Ная хүрсэн хойноо ч авирч чадна. Эх орныхоо болон дэлхийн өндөр уулнуудад энэ насаараа л авирч явлаа. Намайг Эверестэд авирах гэж байгааг сонссон хүн болгон ийм өндөр насандаа гарах гэж үү гэж гайхаж байна. Намайг мэдэх нэгэн нь “Та бол чадна. Гэхдээ хүний насанд нэг юм байдаг шүү. Хөлдөж үхэх бий дээ, нис ч үхэх бий дээ” гэж анхааруулж байгаа.
Нээрээ л тэр өндрийг өдий насандаа зорино гэдэг амархан байхгүй нь лавтай?
Энэ чинь миний л хийх ёстой ажил шүү дээ. Миний энэ насны хүсэл мөрөөдөл, зорилго, сонирхол. Цээжинд, нүдэнд бүгд харагдаж байна. Хамгийн гол нь болгоомжтой байх ёстой. Бэлтгэлээ сайн базаах ёстой. Харин айж байгаа хоёр зүйл байна. Юу вэ гэхээр багаараа авирч байхад оргилоос нуралт ирэх бий гэхээс эмээж байна. Хэдэн жилийн өмнө 60 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын экспедиц Эверестэд авирч байгаад нурангид даруулан нас барсан шүү дээ. Ганцхан хүн амьд гарсан байдаг. Уул тэр чигээрээ нураад ирэхээр амьд гарах боломж байхгүй. Хоёрдугаарт, оргилд ойртсон хойно аваар гарах бий. Багаараа авирч байхад гишүүдээс нь хөлдөж нас барах, нисэж үхэх тохиолдол гарвал тэр аяллыг шууд хаадаг. Тийм харамсалтай зүйл л битгий гараасай гэж залбирч байна. Монгол хүний заяа түших байлгүй дээ.
Хаана, ямар бэлтгэл хийсэн бэ? Одоо Улаанбаатарт очоод хэд хоногийн бэлтгэлхийх вэ?
Улаанбаатарт очоод Бурхан Халдунд авиралт хийнэ. Цэцээ гүн, Баруун ширээтэд бэлтгэл хийнэ.
–Эх орноосоо хэдүүлээ явах вэ. Ямар багтай хамт авирах бол?
-Ганцаараа явна. Олон мундаг залуучууд байна л даа. Тэдэнтэйгээ хамт явъя гэхээр зардал мөнгөний асуудал хэцүү байна. Очоод олон улсын уулчидтай нэг баг болж явах юм. Гималайд авирах хугацаа жилд хоёрхон удаа тохиодог. Хаврын болон намрын жар хоног гэж байна. Хаврын жар хоног нь дөрөвдүгээр сарын нэгнээс зургадугаар сар хүртэл үргэлжилнэ. Намрынх нь наймдугаар сараас аравдугаар сар хүртэл үргэлжилдэг.
–Ямар чиглэлээр авирах вэ?
-Дөрөвдүгээр сарын 4 гэхэд Лукла олон улсын баазад очсон байна. Тэндээсээ Эверестийн бэл буюу 5300 метр хүртэл долоо хоног явган аялах юм. Ингэж явахдаа нэг хүн 50 кг ачаа үүрч явахыг зөвшөөрдөг. Гэхдээ ширфа буюу туслах худалдаж авбал түүнтэйгээ хувааж үүрээд явна. Эверест гэдэг чинь Гималайн нурууны хамгийн өндөр салбар шүү дээ. Эверестийн ноён оргил нь 8850 метрийн өндөрт байх Жомолунгма. Эверестийн бэлд очсоноос хойш үндсэн авиралт эхлэх юм. Оргилд гарах хүртэл 6400, 6750, 7100, 8400 метрийн өндөрт дөрвөн бааз байдаг. Тэнд очиж амарч, өндөрт өөрийгөө дасгаж байгаад оргил луу зүтгэнэ.
–Хэд хоног зарцуулах бол?
-Хэдэн ч өдөр явж болно. Дунджаар 14 хоног явах байх. Гэхдээ хорь ч хонож болно. Цаг агаар муу байгаад байвал баазаас бааз луу шилжиж явах жишээтэй. Өндөрт болон цаг агаартаа дасах хэрэгтэй. Тэгэхээр өдөрт 1-2 км яваад буцаж хоноглосон бааздаа ирэх зэргээр авирна. Сүүлийн баазаас Жомолунгма хүртэл 450 метр. Бодоход хэдхэн харайгаад очихоор зай байгаа биз. Гэтэл ганцхан метр явна гэдэг том амжилт байдаг юм. Сүүлийн баазаас орой хүртэлх зайг харин ганцхан удаагийн дайралтаар туулна. Гурав, дөрөвдүгээр баазад байхдаа уур амьсгалд өөрийгөө дасан зохицуулна гэдэг их чухал.
Оргил дээр гарчхаад уддаггүй гэх юм билээ?
Удаан байх ямар ч боломж байхгүй. Бушуухан шиг гараад шруп тавьж олсноос өөрийгөө уяад төрийнхөө далбааг мандуулаад авбал тэгээд л боллоо. Нэг сайхан зураг авахуулаад амжвал дээдийн заяа. Тэр өдөр аз таарч тэнгэр цэлмэг байвал Гималайн нурууны найман мянган метрээс дээш 14 оргил дүнхийж байна. Тэрийг харж чадвал уулчин хүний хүсэл бүрэн биелнэ. Оргил дээр хэр удах вэ гэдэг цаг агаараас л шалтгаалах зүйл юм даа. Цэлмэг бөгөөд тогтуун байвал таваас арван минут болох байх. Харанхуй манантай, хүйтэн байвал төрийн далбаагаа мандуулаад буцна. Би Гималай хайрханы урд тал, нар мандах зүг буюу эх орон луугаа харсан талаас авирах юм.
Та уулын спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ. Анхны авиралтаа хэзээ,хаашаа хийж байв?
-Би 1977 оны есдүгээр сард Ховд нутгийнхаа ноён оргил Мөнх хайрхан луу авирсан. Эндээс л би уулын спорттой амьдралаа холбосон доо. Бас спортын олон төрлөөр хичээллэсэн. Хаданд авиралтын олон удаагийн аварга. Бас марафон гүйлтээр хичээллэж, 100 км-т гүйдэг байлаа. 2008 онд Азийн хөнгөн атлетикийн наадамд оролцоод мөнгө, хүрэл медаль авсан. Мөн 2003 оноос хойш Хөвсгөлийн Уран дөш ууланд болж байгаа дэлхийн 15 орны тамирчдын оролцдог 100 км марафон гүйлтийн тэмцээнд 13 цаг 24 минутын амжилтаар хоёрдугаар байрт орж байлаа. 2013 онд бас Японы Киото хотод болсон олон улсын алтан мастеруудын уралдаанд 30 орны 70-аас дээш настай 1200 тамирчдын дунд болсон уралдаанаас хүрэл медаль авсан. Энэ мэт спортын олон амжилт гаргасан даа. Би чинь цэргийн хүн. Бэлтгэл дэд хурандаа юм шүү дээ.
Дөч шахам жилийн турш хэчнээн уулын оргил дээр төрийнхөө далбаагмандуулсан бэ?
-Ёстой замбараагүй тоо гарах байх. Би тоолж үзээгүй юм байна. Монголд бол авираагүй, гараагүй оргил гэж байхгүй. Сүүлийн хэдэн жил дандаа нээлт хийж байгаа. Уулчид авирч байгаагүй замаар, хүнд аялал хийж байна. Зуун дөч, тавь гарсан байх. Алтай таван богд руу гэхэд жилдээ гурав, дөрвөн удаа гардаг. Өнгөрсөн зун л гэхэд Цамбагарав хайрхан луу гурван удаа гарсан. Жилдээ долоогоос найман удаа өндөр оргил өөд гардаг. Надад одоо Жомолунгма л үлдсэн.
Та Эверест рүү авирчихаад эх орондоо хэзээ ирэх вэ?
Тавдугаар сарын 29-ний өдөр ирэхээр төлөвлөж байгаа.
Ярилцсан Ш.Номин–Эрдэнэ