Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана

Өнөөдрийн /2026.03.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдах шийдвэрийг гаргалаа

Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг дэмжих, шилдэг бүтээл, судалгааны үр дүнг үнэлэх бодит хөшүүрэг болох “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.

“Байгаль, нийгмийн ухааны шагнал”, “Технологийн дэвшлийн шагнал”-ыг дагалдах мөнгөн дүн нь тус бүр 100 сая төгрөг байна. Шагналыг хоёр жил тутамд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр олгоно.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …