Ховд аймагт “Монгол цэргийн өдөр”-ийн баярын нээлт болов

11067646_938998376143199_7142812050158110250_n2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 94 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын нээлтийн үйл ажиллагаа Ард Аюушийн талбай дээр болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн дарга, хурандаа Б.Галбадрахад илтгэл өгч, мэндчиллээ.
1908168_938999166143120_3987456265023149914_nДэд хурандаа О.Хүрэлбаатар Зэвсэгт хүчний 94 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан “Цэргийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ”-ний нээлтийг нээж, зочид, төлөөлөгчдийг танилцуулав.
Дараагаар нь Монгол улсын Их хурлын гишүүн Д.Батцогт, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нар нийт цэргийн алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ үеэр шагналын хур бууж
10986457_939002122809491_35275712531105568_n 10942590_939001999476170_6528793373108734225_n 10676135_939002062809497_9187262737857871175_n-Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-иар ахлах ахлагч Н.Ням-Амбаа
-Монгол улсын Батлан хамгаалахын сайдын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг танилцуулж “Дайчин алдар 2 медаль”-иар ахлах ахлагч Ч.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, Т.Батгэрэл, Б.Бямба-Очир, Ж.Түмэн-Орших, ахлагч Л.Байгалмаа, Л.Өлзийжаргал
-“Дайчин алдар 3 медаль”-иар хошууч Д.Мөнхчиг, ахлах ахлагч Ц.Зоригтсүрэн, ахлагч Б.Бадамцэцэг, Е.Цовоо
-“Эх орны төлөө 3 хүндэт тэмдэг”-ээр ахлах ахлагч Б.Алтантуяа, ахлагч Д.Өнөрболд нарыг шагналаа.

11067646_938998989476471_8095874350411337581_n

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …