Өмнөговь аймаг дэлхийд тэмээн сүргээрээ танигдана

d710355a12991323539bb3456899cc31Тэмээн сүргээрээ Монголдоо тэргүүлдэг Өмнөговь аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Тэмээний баяр-2015” болж өндөрлөлөө. Хос зогдорт үүлдрийн тэмээгээрээ монголдоо алдаршсан Өмнөговь аймгийн Булган суманд зохион байгуулагдсан энэхүү баярт Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн тэмээчид оролцсон юм. Тэмээн баяр нийт 8 төрлөөр хоёр өдрийн турш зохион байгуулагдаж ялагчдаа тодруулсан. Тодруулбал тэмээн сүргийн сүр жавхааг харуулсан баярын парад болж, гурван насны буюу атан, тайлаг, тором, тэмээний уралдаан болж, нийт 150 орчим тэмээ хурд хүчээ сойлоо. Тэмээн полонд гурван аймгийн 11 баг оролцож, нэгдүгээр байрт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Г.Энхбаатар ахлагчтай Өгөөмөр багийнхан түрүүлсэн юм.  Түүнчлэн гоё тэмээтэй сайхан хос тэмцээнд 4 сумын долоон хос оролцсоноос нэгдүгээр байрт Булган сумын Дал багийн Э.Азхүү, Д.Мядагсүрэн нар сайхан хосоор шалгарлаа.

8fe613fb1aa83f9d9883f41ebbf278c9 d1dc61c7e94bd66ae9ab6cdca5c5bdd3 a8ec405737a2266d2d03f8d9de5ee391

“Тэмээний баяр-2015” Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн анхны, томоохон эвент болж чаджээ.Тэр утгаараа энэ жилийн баярыг гадны 70 гаруй жуулчин дотоод 400 гаруй хүн ирж сонирхсон бол   мөн дэлхийн дөрвөн том телевиз сурвалжиллаа. Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулагддаг энэхүү баярын гол зорилго нь говийн хаан хэмээн нэрлэгддэг тэмээний ач тус болоод нүүдэлчин Монголчуудын соёл уламжлалыг залуучууддаа таниулахад оршиж байгаа юм. Тиймдээ ч уг арга хэмжээг Өмнөговь аймгийн Булган сумын ЗДТГ, “Тэмээ хамгаалах сан”, “Тэмээн соёл, уяачдын холбоо” ,Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв хамтран 18 дахь жилдээ амжилттай  зохион байгуулсан юм. “Тэмээний баяр -2015” баярыг үзэж сонирхсон Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэлэхдээ: “ Монголын залуус монголоо алдаж байгаа нь саяхны нэгэн жишээнээс харагдаж байна. Цагаан сараар хөдөө айлд зочилсон нэгэн охин өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хөдөө айлд ирсэн чинь дөнгөж төрсөн хөөрхөн ботго байна” гээд тугалтай авхуулсан зургаа хийсэн нь л үүнийг баталж харуулж байгаа хэрэг боллоо. Иймд залуу хойч үедээ, залуустаа таван хошуу малаа таниулах, сурталчилах үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Цаашид уг баярт залуус түлхүү оролцож, тэмээн соёлтой танилцана гэдэгт итгэж байна.Мөн Өмнөговь аймаг дэлхийд уул уурхайгаар танигдсан шигээ тэмээн сүргээрээ танигдах цаг ойрхон байна” гэдгийг онцолсон юм.Мөн тэрээр сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй залуусын үйл хэргийг үнэлж Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар”, “Тэргүүний Залуу Малчин”, “Тэргүүний Залуу” медалиар Булган сумын залуусыг шагнаж урамшууллаа.

d3eaa2ba644752a7031c1e25e911b10f e4f43d61a3b64a5875b4600d1b86569e ee43a1e3d6345c6de4bdac76a09feaf5 db8c0bb17125f93e27092ec617678829 9801ae25aa4e5dcb6a99cb160935dad5 4468e8c5f3d67dc221bb40d2c82c3bfd 03a92b5146e3dfca7c55ee9ca1881596

 

 

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …