Ховд аймгийн иргэд, сонгогчид 2 гишүүндээ фэйсбүүк сүлжээг ашиглан ханддаг болжээ

йбйыбйы

Хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд тойрогтоо байнга очиж ажиллах боломж тааруу байдаг. Нэн ялангуяа төвөөс алслагдсан аймгуудын ард иргэдийн хувьд УИХ-д сонгосон түшээдтэйгээ үе үе уулзаж санал бодлоо хуваалцах боломж хязгаарлагдсал байдаг.

Тэгвэл сошиал сүлжээ буюу фэйсбүүк, твиттерээр дамжуулан иргэд, сонгогчид тойргоосоо сонгогдсон төрийн түшээддээ хандаж үзэл бодол, саналаа илэрхийлэх, асуулт асуух боломж улам бүр нээлттэй болж байна. Үүний хамгийн ойрын жишээ нь фэйсбүүк сүлжээн дэх “Ховд аймгийн Сонгогчдын клуб” гэсэн хуудсаар дамжуулан иргэд олон нийт нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүд болох С.Бямбацогт, Д.Батцогт нарт дараах асуултуудыг ирүүлжээ.

-Манай сумын байгаль орчныг хамгаалдаг хүмүүс  ажлаа хийхгүй байгаагаас болоод УЛИАС МОД ховордож байгааг анхаараач ээ ?
Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн иргэн Чулуунхүү.


-Суманд ирж байгаа орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг олон жижиг, ач холбогдол багатай зүйлд зарцуулж байхаар сумандаа нэг томоохон нутгийн брэнд болчихоор үйлдвэр байгуулах хэрэгтэй.


-Батцогт гишүүн ээ ?

Хөшөөтийн уурхайн ХУУРАЙ БАЯЖУУЛАХ үйлдвэр арван сараас хойш ажиллаж байна.
Энэ ажил эхэлснээс хойш ууж байгаа ус маань ХАР булингартай, орсон цас нь ХАР саарал, амьдарч байгаа байгаль орчин минь ХАР тортогонд дарагдаж гүйцлээ..!!!!!
Малчин бид нар чинь энд ёстой эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Хөдөөний малчид бид МАЛГҮЙ, БАЙГАЛЬГҮЙ бол яаж амьдрах вэ ?
Дарви сумын Бүрэн багийн иргэн Хуягаа..


-Батцогт гишүүн ээ ?

Эрүүгийн байцаан шийдвэрлэх хуулийн зарим нэг заалтанд өөрчлөлт оруулж өгөөч ээ ?
Хулгай хийсэн хүмүүсийг цагдаад өгөхөд гурван гэрч авчрахаас нааш баривчлахгүй гээд байх юм энэ хуулиндаа өөрчлөлт оруулахгүй бол энэ МАЛЫН ХУЛГАЙЧ нар даварлаа.. ?
Булган сумын Цагаан-Эрэг багийн иргэн Хараацай..


-Бямбацогт гишүүн ээ… ???

Хээрийн бэлчээрийг худаг устай болгомоор байна… Малчид бид Малаа услахад зарим газар усгүй хүндрэлтэй байна.  Аль болох хурдан энэ талаар шийдэж өгч туслана уу ?
Дуут сумын Босго багийн иргэн Төртүвшин..


Батцогт гишүүн ээ.. ?

Орон нутагтаа ирж жаахан ажиллавал яасан юм бэ ? Энэ нутагт чинь хай сайгүй архидалтаас өөр зүйлгүй боллоо ?
Булган сумын Галт багийн иргэн Ц.Батболд..


Бямбацогт гишүүн ээ ?

2014 оны ноосны урамшууллыг малчиддаа яаралтай өгүүлж туслаач ? Ядарсан амьдралтай малчид бид малын ноосны мөнгийг  хүлээгээд хэцүүхэн сууж байна.
Эрдэнэбүрэн сумын Хонгио багын иргэн Баасандорж..


Батцогт гишүүн ээ….?

Манай суманд Хүн эмнэлэг болон Хүүхдийн цэцэрлэгийн барилга яаралтай барих хэрэгтэй байна ?
Булган сумын иргэн Ган-очир..


Бямбацогт гишүүн ээ..?

Малчдынхаа тэтгэвэрт гарах хугацааг наашлуулж өгөх боломж байгаа болов уу ? (хууль санаачилж)
Мөнххайрхан сумын Алаг багийн иргэн Мөнхнасан..


Малын ШҮЛХИЙ ӨВЧИН улам дэлгэрч.. малчин бид нэлээн зутруу, хэцүү байдалтай байна..
Аймгийн Засаг Дарга мөн Аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн энэ талдаа анхаарч хурдан шуурхай арга хэмжээ авмаар байна..
Тэгэхгүй бол малчид бид хэцүүдлээ..!!!
Булган сумын Баянбулаг багийн иргэн Бахаткан..


-Төсвөөс ирж буй санхүүжилтийг өгөх ёстой хүндээ өгмөөр юмаа.. Том дарга нар нь танил талдаа л тэр мөнгийг өгчих юм.

Жаргалант сумын Бичигт багийн иргэн Золхүү..


-Бямбацогт гишүүн та түрүүчийн сонгуулийн сурталчилгааны үеэр сумын Засаг Даргыг сумын иргэдээс нь сонгуульдаг болгоно гэсэн мессеж цацаад байсан..!!!Одоо ард иргэд маань яг үүнийг хүсэж байна. Өнөөгийн Сумын Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс бол ард түмний төлөөлөл биш. Харин өөрийнхөө төлөө л ажиллаж байна.
Яг үнэн хэрэг дээрээ Сумын Засаг даргыг сонгохдоо ард иргэдийн саналаар биш харин сумын иргэдийн хурлын төлөөлөгч нараас 12 төлөөлөгчийг ямар нэгэн аргаар лоббидох, хуйвалдах, үгсэн тохиролцох зэргээр Засаг Даргаа томилж байна.
Тэр томилогдсон Засаг Дарга нь ард түмний төлөө биш харин нөгөө 12-ын төлөө л ажиллаж байна шүү дээ ?
Алтай сумын Бодонч багийн иргэн Цогтсайхан..


МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАР гэж нэг хэцүү юм гарч ирлээ..!!!

Нэг малаас мянган төгрөг татна гэнэ. Тэрийг нь мань мэтийн хүмүүс дийлэхгүй ээ..?? Энэ татвараа болмоор юм.
Малчин бидэнд цалин хөлс гэж байгаа биш дээ.. юугаараа тэр татварыг төлөх болж байна аа ?
Зэрэг сумын  иргэн Нямаа…


Шүлхий өвчнөөс хамгаалах талаар яаралтай арга хэмжээ авъя..?
Сумынхаа малыг хурдан вакцинжуулмаар байна. Тэгэхгүй бол удах тусам хүнд халдах магадлал өндөртэй болно. Энэ талаар хурдан шийдэж өгнө үү ?
Үенч сумын Цагаантүнгэ багийн иргэн Буянтогтох

Ийнхүү Ховд аймгийн иргэд сонгогчид нутгаасаа сонгогдсон эрхэм гишүүд болох С.Бямбацогт, Д.Батцогт, Д.Дэмбэрэлдээ нарт сошиал сүлжээний давуу талыг ашиглан цаг хугацаа, орон зайг үл хамааран асуулт, саналаа илгээснийг уламжиллаа.

Г.Эрдэм

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …