Мөс цөмөрч автобус усанд суужээ

4q18iuf2v3sp1c1sdk7aj5n818Гуравдугаар сарын 3-ны өдрийн 02:55 цагт Завхан аймгийн Онцгой байдлын хэлтэст Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дуганатын хясаа” гэдэг газар “Идэр” голын мөсөн дээгүүр зорчиж явсан 21 зорчигчтой хот хоорондын зорчигч тээврийн автобус болон ачааны автомашин мөс цөмөрсний улмаас голын усанд суулаа гэсэн дуудлага иржээ.

Онцгой байдлын хэлтсийн гурван албан хаагч, нэг автомашинтайгаар ажиллаж, дээрх автомашин болон автобусыг голын уснаас татан гаргасан байна.

Гол мөс цөмрөх аюултай байгаа тул малчид тээвэрчдийг болгоомжтой явахыг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …