Ховдод 1000 тэмээний баяр болов

Ховд аймгийн Манхан суманд Үндсэн хуулийн өдрөөр “Тэмээ өсгөх, арчлах, маллах, уналга эдэлгээнд сургах” сэдвээр онол практикийн бага хурал хийж энэ үеэр тэмээний дуу, шүлэг, зургийн уралдаан зохион байгуулсан аж.  Тэгвэл Монгол Улсын сайн малчин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тэмээчин Х.Эрдэнээгийн санаачилга, тус багийн тэмээчдийн дэмжлэгээр Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт 1000 тэмээний баяр  болжээ.

14

Тооройн элс хэмээх газар болсон тэмээний уралдаан сайхан хос, хангал сургалт, тэмээний ашиг шимийн үзүүлэлт  зэрэг   төрлүүдээр явагдсан байна. Тэмээний уралдаанд Манхан сумын Баянгол багийн Г.Уртаагийн хүрэн, торомны уралдаанд Тахилт багийн А.Ням очирын хар тором түрүүлжээ. Уралдааныг санаачилсан Улсын сайн малчин Х.Эрдэнэ, Б.Дашпүрэв нар уралдааны ялагчдыг тэмээгээр байлсан бол удаах байрын бай нь тором байсан аж. Дашрамд дурдахад, Ховд аймгийн Манхан сум  мал тооллогоор 2845 тэмээ тоолуулсан байна.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …