Тахал бол хүн төрлөхтний айдас. Тархалт нь идэвхижэн эд үедээ юунд ч зогсоогдхын аргагүйгээр хурдацтай тарж, тэр хэрээрээ аюул хөнөөл дагуулж,айдаст автуулж,гамшиг бий болгож байдаг. Яг ийм нөхцөл байдал өнөөгийн монголын улс төрд эд хүчээ авч, бусдын хийсэн ажлыг харлуулж, хийгээгүйг нь хийсэн мэт болгож, нэг үгээр гүтгэж,бохир тогололтоор улс төр хийх нь хэвийн үзэгдэл мэт болж байна.
Нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх гэсэн энэ явуургүй арга нь харамсалтай нь тахал мэт тархаж байгаагын нэгэн жишээ Говь-Алтай аймагт газар авчээ. Саяхны нэг өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн засаг дарга өрөөндөө бусдыг дуудаж оруулж ирэн дарамтлаж, газрын даргыгаа хэвтэрт ортол нь зодсон гэх мессеж тараагдаж, зохион байгуулалттай энэ гүтгэлэгийн цаана улс төр хийгээд сууж байгаа хүмүүсийн үйлдэл илчлэгдэж эхлэжээ. Анхандаа аймгийн засаг дарга О.Амгаланбаатар аймгийхаа Хүнс хөдөө аж ахуйн газарын дарга Амартүвшинтэй ам зөрөлдөн улмаар түүний биед халдаж, хэвтэрт ортол нь зодсон гэх асуудлаар гүтгэлэг тарааж эхэлсэн байгаа юм. Харамсалтай бодит үнэн энэнээс тэс өөр гэдэгийг тухайн үед хуралдаж байсан төлөөлөгчид бүгд батлаж чадахаар байгаа. Тэр өдөр нь бямба гараг байж таарсан байдаг.
Аймгийн засаг даргын зөвлөл хуралдаж, улсын болоод аймгийн сайн малчидаа шалгаруулхаар цугалсан байх үеэр, энэ салбарын дарга бөгөөд өнөө зодуулсан гэх Амартүвшин нь гадуур архидан согтуурч, бусадтай нудрага зөрүүлэн, нүд нүүрэндээ мэдэгдэхүйц хэмжээний гэмтэл авсан байдалтай засаг даргын зөвлөлийн хурал дээр орж ирсэн гэдгийг зөвлөлийн гишүүд хэлж байгаа юм. Ингээд иймэрхүү байдалтай засаг даргыхаа өрөөнд орж ирэн сайн малчин шалгаруулхаар хуралдаж байсан зөвлөлийн гишүүдрүү хатуу үг чулуудан, орон нутгын удирдлагуудыг элдвээр дуудаж, цоллож, хэрээс хэтэрсэн үйлдэл гаргах үед нь О.Амгаланбаатар дарга түүнийг хуралыг орхиж гархыг шаардсан байгаа юм. Учир нь Амартүвшин нь өмнөх өдөр нь засаг дарга болоод бусад гишүүдэд эмнэлэгт хэвтэх гэж байгаа талаараа ярьж байсан бөгөөд, эрүүл мэндийн тодорхой шалтгаантайн дээр, бусадтай зодолсон байдалтай байсан учраас засаг дарга О.Амгаланбаатар түүнд явж амараад эмнэлэгийн тусламж авахыг санал болгож, хуралдаж байсан өрөөнөөс гарахгүй байх үед нь арга буюу түлхээд гаргасныг нь эмнэлэгт хэвттэл нь зодсон мэт болгож гүтгэлэг тараасан гэгдэж байна. Нэгт Амартүвшин тэртээ тэргүй эмнэлэгт хэвтэх хүсэлтээ аль хэдийн хэлж зөвшөөрөл авсан байсаны дээр гаднаас өөр бусад таниж мэдэхгүй хүмүүстэй зодолдсон байдалтай орж ирснийг нь харсаар байж газарын даргыгаа зодсон мэт мессежийг тараасан байгаа юм. Хоёрт гэвэл ийм гүтгэлэгийн тахал Говь-Алтай аймагт нэг биш удаа давтагдаж байгаа нь цаанаа сонгууль дөхөсний дохио болж цэвэр улс төрийн зорилго агуулж байгаа гэдэг нь ч анзаарагдаж байгаа юм.
Энэ нь баруун бүсийн гол аймгуудын нэгт улс төрийн ноёрхолоо тогтоож чадаагүй, хууль бус аргаар засаглалын эрхийг авах гээд бүтэлгүйтсэн ч тэр хүсэл эрмэлзэлээ орхиж чадахгүй яваа олон хүн бий. Улаан цайм гүтгэлэг тарааж тэрэндээ олон нийтийг итгүүлэх гэж яваа энэ байдал нь орон нутгын бусад аймгуудад бас тахал шиг халдварлаж байгаа харамсалтай мэдээ ч чих дэлсэх болж дэ. Худал үгийг мянга хэлвэл үнэн болдог гэхчээр хийгээгүй зүйлийг нь хийсэн гэж гүтгээд байхаар хийсэн болж таарна гэсэн явцуу бодолоо улс төр хийх гол зэвсэгээ болгосон хүмүүс олширч байна даа.
Эх сурвалж: shuurhai.mn