Өлгий хотын ойролцоо УЦС барина

downloadМонгол Улсын Эрчим хүчний яам болон Турк улсын ZTM компаний хооронд 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Санамж бичигт гарын үсэг зурсны дагуу Өлгий хотын ойролцоо Ховд голд барих УЦС-ын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах төсөл дуусч, тайлангаа ЭХЯ-д хүлээлгэн өгчээ. Уг тайланд далангийн барилга, усан цахилгаан станц нь  экологи болон техник, эдийн засгийн үүднээс бүрэн боломжтой гэж дурджээ. Энэ техник эдийн засгийн үндэслэлээс үзэхэд тус усан цахилгаан станц нь 88,7 МВ-ын чадалтай бөгөөд жилдээ 418, 8 сая КвТ цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм байна.

Дашрамд дурдахад Турк улсын  ZTM компани ньСанамж бичигт тусгагдсаны дагуу“Монгол Улсын усны эрчим хүчний мастер төлөвлөгөө”-г боловсруулах  үүрэг хүлээсэн юм. Энэ хүрээнд Монгол Улсын 29 голын сав газарт судалгаа хийж,  техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ёстой.

Энэ удаагийн Ховд голд барих УЦС-ын техник эдийн засгийн үндэслэлийг доктор, профессор Тургут Озтас ахлагчтай баг боловсруулсан бөгөөд богино хугацаанд “Монгол Улсын усны эрчим хүчний мастер төлөвлөгөө”-г боловсруулж дуусгахаар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаагаа ЭХЯ-ны удирдлагуудад хэлжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …