Дорноговь аймагт хоёр сонгууль дараалан АН ялаад ардчилал мандаад шударга үнэн тогтоод байгаа мэтээр ихээхэн сурталчилж байдаг тухай янз бүрийн ухуулга сурталчилгаа олон дахин үзэгддэг билээ. Тэгвэл бодит байдал дээрээ дарга нарын тансаглал, зугаалга цэнгүүнд жолоо цулбуураа алдчихсан яваа тухай мэдээллүүд ирсээр байна.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар нь Дорноговьд гэхээсээ гадаадад аялж явдгаараа бусдаас үнэндээ хол тасарчээ. Америк, Герман, Франц, Итали, Солонгос гээд түүний аялж зугаалсан зурагнууд цахим орчинд дүүрэн ихээхэн түгжээ. Он гараад тэрээр ИТХ-ын төлөөлөгч 10 гаруй хүний хамт тодруулбал Ш.Эрдэнэбаяр (эхнэрийн хамт), Ц.Гантулга, Ч.Энхбат, Азбаяр, Г.Баярсайхан, Т.Эрдэнэцэцэг, Б.Эрдэнэцэцэг нарын эрхэмүүд Итали, Францаар зугаалж байгаа аж.
Тэдний зугаалгын зардалд 50 орчим сая төгрөгийг ИТХ-ын гаргасан тухай мөн цахим орчинд мэдээлсээр байна.
Улс эх орон эдийн засгийн хямралд сөхөрч, эхчүүд, хүүхдүүд хүртэл мөнгөө тануулж, Засгийн газар чадах чинээгээрээ бүсээ чангалж байхад харин Дорноговийн Ардчилагчид буюу ИТХ-ын дарга Г.Ганбаатар нарын энэ үйлдэл олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байна.
Эх сурвалж: www.tsag.mn