Үе солих хагалгааг орон нутагт амжилттай хийлээ

579b92aa-7b94-43d5-9885-2a9a4b551e78Монгол Солонгосын хамтарсан “Уваши Мед” ХХК-тай Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засал гэмтлийн эмч нар хамтран 2015 оны 01 сарын 15-16-ны өдрүүдэд өвдөг, түнхний үе солих хагалгааг орон нутагтаа амжилттай хийлээ.

Өндөр технологи бүхий гэмтэл согогийн мэс заслын аргуудыг орон нутагтаа үе шаттайгаар нутагшуулах, 3-р шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулах, иргэдийн чирэгдлийг багасгаж, эдийн засгийн хэмнэлтийг бий болгосон онцгой ач холбогдолтой ажил болж байна. Тус хагалгаанд 3 хүн орсон ба биеийн байдал сайн байна.

Цаашид энэ төрлийн хагалгааг орон нутагтаа 3 дах шатлалын мэргэжлийн багтай хамтран хийж эмч нарыг ажлын байранд нь сургаж, иргэдийн хүлээгдэл чирэгдлийг бууруулах тал дээр анхаарч ажиллах болно.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …