Өвөрхангайчууд 3 сая дахь иргэний чацуутад 2 өрөө байр өгнө

8cad29318c085cd9originalМонгол Улсын Засгийн газрын 2014 оны 400 тоот тогтоолоор 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн 1 хүүхдийг аймаг бүр алдаршуулж, хүндэтгэл үзүүлэхийг орон нутгийн удирдлагуудад даалгасан. Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу өнөөдөр Өвөрхангай аймаг 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн хүүхдээ тодруулав. Есөнзүйл сумын 3 дугаар багийн иргэн Ганболдын Эрдэнэбат, Бат-Эрдэнийн Бямбацэрэн нарын залуу гэр бүлд 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 40 минутанд мэндэлсэн 2,5 кг  жинтэй, 49 см өндөртэй охин Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн хүүхдээр тодорлоо.

Охины аав Ганболдын Эрдэнэбат, ээж Бат-Эрдэнийн Бямбацэрэн нар нь 21 настай, аймгийн МСҮТ-ийг 2013 онд төгссөн бөгөөд анхны хүүхдээ өлгийдэн авч байгаа юм. Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн охины аав Г.Эрдэнэбат, ээж Б. Бямбацэрэн нарт баяр хүргэж, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой тохиож буй энэ цаг үед Өндөр гэгээний нутгаас Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн хүүхэд тодорч байгааг бэлгэшээж, Ханджамц нэрийг хайрлалаа. Ханджамц гэдэг нэр нь Өндөр гэгээн Занабазарын ээжийнх нь нэр ажээ. Мөн Э.Ханджамц охин болон түүний гэр бүлд аймагт баригдаж байгаа хамгийн анхны 10 давхар орон сууцанд 2 өрөө байр өгөхөөр шийдвэрлэснээ дуулгалаа.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …