Ховд аймагт нийт 619.8 мянган мал төллөсөн нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт

3Хөдөө аж ахуйн салбарын хувьд энэ оны эхний улиралд улсын хэмжээнд таван сая 461 мянга 800 төл бойжуулсан гэж ҮСХ-ноос урьдчилсан байдлаар мэдээллээ. Энэ нь хамгийн багаар бодоход сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Мал төллөлт эхэлснээс хойш Ховд аймагт нийт 619.8 мянган толгой хээлтэгч мал төллөсөн нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт аж. Ерөнхийдөө хангайн аймгуудад мал төллөлт хамгийн сайн байгаа бол говь болон хээрийн бүсийн аймгуудад улсын дунджаас бага байжээ.
Улсын хэмжээнд 5.5 сая орчим төл бойжуулаад байгаагаас дийлэнхийг нь хонь, ямаа эзэлж байна. Өөрөөр хэлбэл хоёр сая 688 мянган толгой хурга, хоёр сая 628 мянган толгой ишиг бойжуулсан нь өнгөрсөн оныхтой харьцуулахад аль аль нь хагас саяар нэмэгдсэн дүн болж байна. Үүний дараа 105 мянган толгой тугал, 24.5 мянган толгой унага, 15.4 мянга толгой ботго бойжуулсан нь бүх төрөлдөө нэг жилийн өмнөхөөс өссөн дүн юм. Үүнээс гадна 2014 онд гурван аймгийн есөн суманд шүлхий өвчин гарч 3800 гаруй малыг устгалд оруулсан ч зүй бусаар хоргодсон малын тоо огцом буурсан дүнтэй байна.
Энэ оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 87 мянга 600 толгой мал зүй бусаар хоргодсон нь 2013 оныхтой харьцуулахад бараг гурав дахин буурсан үзүүлэлт болжээ. Энэ нь шүлхий өвчний эсрэг хариу арга хэмжээг цаг алдалгүй авснаас гадна цаг агаарыг байдлыг өмнөх онуудтай харьцуулахад дулаан байсантай холбоотой юм байна. Тухайлбал 2010 онд зургаан аймгийн 31 суманд шүлхий өвчин гарч, найман сар үргэлжилж байсан. Үүнээс шалтгаалж улсын хэмжээнд нийт 26 мянган малыг устгалд оруулж байсан бол зөвхөн эхний улиралд зүй бусаар хоргодсон малын тоо 2010 онд зургаан сая, 310 мянгад хүрч байжээ.
Д.Амар
Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …