Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тоог нэгтгэж байна

d90ce586d92183b7originalНийслэлийн Засаг дарга “Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай” А/965 дугаар захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2014 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд явуулахыг  үүрэг болгосон.

Тооллогыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч  Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг явуулсан байна. Тооллого дуусгавар болж, дүүрэг тус бүр дүн мэдээгээ нэгтгэх ажил явагдаж байна. Нэгдсэн дүнг энэ сарын 25-ны өдөр гаргана  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …