Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд нэгэн иргэн амиа алджээ

f1b64cdbd367fa7fbig-АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХҮНИЙ АМЬ ҮРЭГДЧИХЭЭД БАЙХАД ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ Л СУУЦГААЖ БАЙНА ГЭВ-

Өвөрхангай аймгийн За­саг даргын Тамгын газрын нут­гийн удирдлагын ордонд иргэн С амиа алдсан хэ­рэг гарчээ. Энэ талаар ал­ба­ны эх сурвалжаас авсан мэ­дээллээр Засаг даргын Там­гын газраар үйлчлүүлж яв­сан 46 настай иргэн С тус газрын шатнаас унаж амиа алдсан байна. Талийгаач бизнес эрхэлдэг нэгэн байсан гэнэ. Тэрээр Өвөрхангай аймгийн төрийн албан хаагч нартай ажил хэр­гийн шугамаар уулзаад бу­химдсан байдалтай нэг өрөөнөөс гарч ирсэн гэнэ. Тэгж явахдаа таван давхрын шатнаас унаж амиа алджээ. Хэрэг гарах үед тэнд байсан иргэдийн цагдаа нарт өгсөн мэдээллээр “Талийгаач шат руу уруудаж яваад гэнэт толгой нь эргэсэн байдалтай гуйвах шиг болсноо шатны уруу өнхөрсөн. Тэгээд ухаан ороогүй” гэжээ. Мөн өөр эх сур­валжууд талийгаачийг амиа егүүтгэсэн байх хэмээ­сэн байна.

Түүнчлэн өөр албаны эх сур­валж “Талийгаач залуу шат­наас унасан. Тухайн үед аймгийн яаралтай түргэн тусламжийн эмч нар нэлээд удаж байж ирсэн. Эмч нарыг ирэх үед талийгаач за­луу хэдийнэ амьсгал ху­раа­сан байсан. Шатнаас тол­гойгоороо унаж, хүзүү болон нуруу нь хугарч тархины яс цөмөрсөн нь үхэлд хүргэсэн. Аймгийн Засаг даргын Там­гын газрын барилга ашиг­лалтад ороод олон жил болж байгаа. Таван давхар барилга дундаа зайтай шаттай. Шатны хашлага ямар нэг хамгаалалтгүй өдий олон жил болж байгаа. Уг нь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байд­лын газрынхан үүнд шалгалт хийж, хүн унахаас хамгаалсан хаалт хийлгэх арга хэмжээ авсан бол хүний амь үрэгдэхгүй байсан. Айм­гийн Засаг даргын Тамгын га­зар иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахгүй болохоор бусад нь яах болж байна вэ. Аймгийн удирдлагууд хүний амь үрэгдчихээд байхад юман чинээ бодохгүй, юу ч бо­лоогүй юм шиг л ажиллаж байгаа нэртэй сууж байна лээ” гэв.

Өвөрхангай аймгийн За­саг даргын Тамгын газарт өмнө нь хүчингийн хэрэг гарч байсан гэнэ. Тодруулбал, Хоёр залуу таван давхрын өрөөнд хүчингийн хэрэг үйл­дэж байсан тухай эх сур­валжууд дурдаж байна. Мөн албан өрөөндөө архи ууж хоорондоо зодолдож байсан тохиолдол ч цөөнгүй гарч байжээ.

Талийгаачийн үхлийн шалт­гааныг тогтоохоор хол­­­­богдох байгууллагууд ажиллаж байна.

эх сурвалж: аравт.мн

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …