Шүлхийн улмаас хаагдаад байсан Сүхбаатар аймгийн сургуулиуд хичээллэж эхэлжээ

imagesСүхбаатар аймгийн таван сумын сургууль шүлхий өвчний улмаас хичээллээгүй байсан. Тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр эдгээр сургуулийн хичээлийг өчигдөр эхлүүлсэн байна. Онгон, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Түвшинширээ суманд сургуулийн 2410, цэцэрлэгийн 726 хүүхэд байгаа бөгөөд шүлхийн голомтод байгаа хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар сумын төв рүү татан авчээ.  Тус аймагт шүлхий гарснаас хойш 21 хоногт 471 сая төгрөг зарцуулагдсан нь аймгийн гамшгаас хамгаалах төсвөөс хэтрээд зогсохгүй, вакцин ариутгалын бодис халдвар хамгааллын хувцас нэн шаардлагатай байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Асгат суманд шүлхий гарснаар Сүхбаатар аймгийн зургаан сум шүлхийн голомттой болжээ.

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …