Баруун бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг Улаангомд бариíà

0ffedaabb75e4efboriginalЭрчим хүчний сайд М.Сономпил энэ сарын 15-18-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаа.

Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй бодлого шийдвэр болоод Эрчим хүчний салбарт өрнөж буй үйл ажиллагааны талаар төрийн албан хаагчдад мэдээлэл хийлээ.

Тус мэдээлэлдээ аймгийн төвд 60 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг барихаар болж, энэхүү станцыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хийхээр хэлэлцэж байгаагаа дуулгав.

Баруун 3 аймаг нь цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 76 орчим хувийг ОХУ-аас авдаг бөгөөд Дөргөн, Тайширын усан цахилгаан станц үлдсэн хувийг хангаж байгаа аж. ОХУ-д манай аймаг жилд дунджаар 7 орчим тэрбум төгрөгийг цахилгаан эрчим хүчний төлбөрт өгдөг байна. Аймгийн төвд 60 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг барьснаар цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарахаас гадна 250-300 хүнийг ажлын байраар хангах нөхцөл бүрдэнэ.

Эрчим хүчний яам 2013 оныг эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жилээр зарлаж байсан бол энэ оныг бүтээн байгуулалтын жилээр онцолжээ. Энэ хүрээнд “Завхан сумаас Хэцүү хад, Тэс сумаас Шар суурийн боомт, Цагаанхайрханы Хунт, Хулж багуудад цахилгаан дамжуулах агаарын шугам татах, Дулааны 2-р эх үүсвэрийн ажлыг дуусган ашиглалтад оруулах зэрэг ажлууд хийгдэх бөгөөд цаашид амралтын бааз, томоохон багуудад цахилгаан эрчим хүч татах ажлууд хийгдэнэ” гэж М.Сономпил сайд хэллээ.

Мөн “Эрчим хүчний сайд өөрийн багцаас Завхан сумын төвийн 15 кВ-ын дэд станц, 0.4 кВ-ын агаарын шугам шинэчлэх ажлыг 135.0 сая төгрөгөөр хийлгэхээр тусгасан байна.

Энэ үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сум” төсөлд хамрагдсан Тэс суманд улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх батламжийг аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнд гардуулан өглөө.

П.Дариймаа

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …